Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дулааны улирал эхлэхэд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар Урт цагааныг буулгах ажил үргэлжилж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг санал өгсөн иргэдийн 96% нь дэмжсэн.

Улмаар тус барилгыг нураах ажил өнгөрсөн тав дахь өдөр буюу нэгдүгээр сарын 5-наас эхлээд байгаа юм. 

Зарим иргэн, төрийн бус байгууллагуудын зүгээс Урт цагааны барилга нь түүхэн барилга учир мэргэжлийн хүмүүсийн саналыг оролцуулж, нураахаас өөр хувилбарууд гаргахыг шаардсан.

Тэд "2000 он гарснаас хойш Улаанбаатар хотын түүхэн төв гэж нэрлээд байгаа хааш хаашаагаа 500-хан метр энэ орон зайд хотын уран барилга, төлөвлөлт, цогц байдлыг эвдсэн янз бүрийн объектуудыг нэг нэгээр барьж эхэлсэн. Нийтийн өмчийг тордолгүй ийм болтол нь явуулчхаад одоо муу муухайгаар нь дуудаж энэ барилгыг гутааж байгаа нь буруу" хэмээж байсан юм. 

Харин нийслэлийн зүгээс хүйтний улиралд барилгыг буулгаж, дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл боловсруулж байгаа. Ямар нэгэн байдлаар барилга барихгүй хэмээн мэдээлээд байгаа билээ. 

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзээд, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргаж байжээ. 
ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг