Оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих картыг түр хугацаанд хүчингүй болгож байгаагаа Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдэгдлээ.
Тодруулбал 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсан байна.
Үүнтэй холбоотойгоор 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа аж.
Түүнчлэн Нийтийн Тээврийн Газар(НТГ)-аас энэ оны эхнээс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлжээ. Иймд тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжгүй болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!