ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч нар торгуулиа хугацаандаа төлбөл 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж эхэлжээ.

Тодруулбал замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Харин торгуулиа хугацаанд нь төлсөн бол хөнгөлөлт үзүүлдэг болж байгаа юм байна. Хуулийн энэхүү өөрчлөлт энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлжээ.

Зөрчлийн хуульд орсон өөрчлөлтүүд:

  • Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө.
     
  • Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ. Торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлсэн шийтгэлийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний зөрчил үйлдсэн бол торгуулиа заавал төлнө, торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ.
     
  • Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана.
     
  • Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

Зөрчлийн болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа дэлхийн бусад орны хуулиудыг харьцуулж судалж байж өөрчлөлт оруулсан болохыг  Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэв.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгууль улсын хэмжээнд 90 гаруй тэрбумд, 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3,000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
атз [202.9.40.66] 2024/1/7
худлаа мэдээ . хуулинд тиим заалт зүйл алгаа
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.69] 2024/1/3
Нямдорж танай сайд байхдаа 800 мянган төгрөгийн торгуультай 570 уначихаад л хүний ус цацаад явна гээд нэг залуу соошлоор яриад бичээд байсандаа. Хуулийн сайд нь ийм байхад хэнч төлөх билээ?
1 | 2 Хариулах
Зочин [202.126.93.93] 2024/1/3
1 асуулт байна. 2023 онд торгуулиад төлөөгүй хүн одоо төлбөл хугацаандаа төлсөн гэдэгт орох уу? Өөрөөр хэлбэл хууль 2024.01.01-с эхлэж байгаа бол одоо төлөхөд 15 хоногтоо төлсөн гэдэг ангилалд орох уу?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.214] 2024/1/3
Зөвөө зөв хууль чангарах цаг нь болсон
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2024/1/3
Торгуулчихаад, торгуулснаа мэдэхгүй явж байгаад баригдвал машинаа ачуулах нь дээ. Оношлогоонд орох өдрөөсөө нэг өдрийн өмнө оношлогооны газар бараадаад гадаа нь зогсож байх хэрэгтэй бололтой. Юм их нарийн болж байна.
0 | 0 Хариулах
иргэн [149.167.184.64] 2024/1/3
энэ одоо эрүүл ухаантай шийдвэр гаргачих чадвартай хүн замын цагдаагийн газарт байна уу? жирийн иргэн ч ийм шийдвэр гаргахгүй шүү
0 | 1 Хариулах
иргэн [149.167.184.64] 2024/1/3
эргүү юм хийх юмаа. торгуулаа төлөөгүй бол зам дээр явах эрх, үзлэгт орох эрхийг нь хас л даа
0 | 1 Хариулах
Zochin [66.181.185.172] 2024/1/3
Зүгээр л торгосон бол торгуулиа аваад л яваач дээ. Юун бас хөнгөлөлт гараад ирэв ээ? Төр төр шиг бай л даа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.122] 2024/1/3
Торгуулиа төлчихсөн байхад яг юуны 50% хөнгөлөх юм бэ? Ойлгомжтой юм яриач.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.99] 2024/1/6
dahiad torguulval 15 honog dotroo tolvol 50% hongoluulne
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.91] 2024/1/3
торгуулын 50%ийг төлөх юм уу. эсвэл дараагийн торгуулиас нь 50 % хөнгөлөх юм уу. эсвэл төлсөн торгуулийн 50%ийг тэр даруйд нь буцааж өгөх юм уу.
10 | 0 Хариулах
Зочин [203.91.112.242] 2024/1/3
Зүгээр л торгоод хугацаандаа төлөөгүйг нь хөдөлгөөнд оролцуулахгүй байж болдоггүй юм уу
1 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/3
хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө гэдэг шал тэнэг заалт байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.24] 2024/1/3
Ямар нэгэн хууль, заавар, журам гаргахдаа 50% нугалана гэсэн л бол 50% хөнгөлнө гэсэн эргүү заалт юу гэж гаргадгийн торгобол торгосон шиг торгоод орхиоч хэрэв шийтгэл хүлээлгэсэн бол тэрийгээ хатуу баримтлаа ч наад чинь цаад компьютер дээр сууж байгаа нөгөө албан тушаалтнуудын мөнгө идэх арга болчихно.Битгий ийм эргүү юм гаргаж бай.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.125] 2024/1/3
Зөв .гэхдээ энэ нь баян ядуу.дарга жирийн нэгэн гэлтгүй тэгш үйлчилж байвал бидний эрээд хайгаад байгаа нөгөө ардчилал гэдгий чинь нэг хэлтэрхий болох байх
0 | 0 Хариулах
Зочин [5.224.93.66] 2024/1/3
Хот хөдөөний гэж ялгаагүй бүгд журамд орох юм б. Одоо торгуулиа нэмэх хэрэгтэй. Гар утсаар ярьж яваад 20к торгууль бол арай инээдэмтэй. Торгууль дор хаяж 100к болох хэрэгтэй. Үнэтэй машин унадаг, боломжтой амьдралтай хүмүүсийн торгуулийг бусад орнууд шиг ялгаатай өндөр тогтоох хэрэгтэй. Нийтээрээ сайхан орк байдлаасаа сална.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.242.6] 2024/1/3
хха ш.а.а 2 п.и.з.да
2 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2024/1/3
Тэгж өөхшүүлж болохгүй шдээ, шууд зорчих эрхийг нь хязгаарла, төлөхгүй гээд яадын
1 | 0 Хариулах
20k Торгууль төлөхөд үйлчилгээний хураамж гээд [103.41.93.103] 2024/1/3
20k Торгууль төлөхөд үйлчилгээний хураамж гээд 2000 төг дундаас нь аваад байна. энийг заавал smartcar-аар биш сонголттой төлдөг болгох хэрэгтэй байна. Эсвэл шууд данс руу нь ч юм уу
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.81] 2024/1/3
Emongolia tseseer shimtgelgvi tuldug ym baina shvv
1 | 0 Хариулах
Төрийн банк апп бэст [103.161.242.160] 2024/1/3
Төрийн банк app төлвөл амархан юм бна лээ. Хураамж 500 төлөөд дороо төлж болж бна лээ.
2 | 0 Хариулах
Zochin [202.126.89.211] 2024/1/3
50 huvi hongoldogiig oilgohgui baina. Yagaad toloogui gd uramshuulj bga um uu.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.227] 2024/1/3
2 гараа 2 хөлөө дунд нь байгаа эрхтнээ ч өргөөд дэмжиж бна. Арай дэндүү жолоо барьж явдаг гарууд зөндөө байна да. Эгнээ байраа зөв эзлэхгүй энэ их хальтиргаатай үед жоохон зай аваад явах гэхээр гэнэт урдуур чихэж орж ирнэ, 2 эгнээтэй зам дээр машинаа үлдээчихээд бөөн түгжээ үүсгэнэ, уралдаанд орж байгаа юм шиг хурд хэтрүүлнэ мөрөөрөө явж байхад араас үхэх гэж байгаа юм шиг сигналдана гэрлээрээ дохино. Лал рууд хөдөөнөө очиж билч тэгээд торгуулиа төл
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.131] 2024/1/3
Хугацаанд нь нэгэнт төлчихсөн торгуулийг яаж хөнгөлөх юм бэ? 50%-ийг нь буцааж өгөх юм уу??
8 | 0 Хариулах
Зочин [66.181.189.218] 2024/1/3
2024 ond MAN-aa demjnee. Ih zow shiidwer bn
2 | 6 Хариулах
Зочин [66.181.183.169] 2024/1/3
Америкт ингэдэг. жишээ нь 100 долларын торгуулийг сарын дотор төлөөгүй бол 2 дахь сараас 200$, 3 дахь сараас 400$ болж өснө. үүнээс цааш төлөхгүй бол шүүхэд дуудагдаж мянга орчим долларын шүүхийн зардлыг нэмж төлнө. Харин Орост эхний 15 хоногт төлвөл 50 хувиар торгуулийг багасгаж төлж болдог. Манай энэ заалт Оросын хуультай ойр байна
2 | 0 Хариулах
Zochin [59.153.112.101] 2024/1/3
Энэ бараг хамгийн зөв шийдвэр байна. Арай л малууд машин барьдаг шүү. Харицлагатай болох хэрэгтэй
9 | 0 Хариулах
2 saad [202.126.89.78] 2024/1/3
Zozo hunii mashin unaj yavaad torguulaad ter huniih ni orond shiitguulehuu mashinii exen shiitguulehu?
0 | 3 Хариулах
Зочин [103.87.255.34] 2024/1/3
Mash zuw shiidel baina. Hariutslagatai irged baij ireeduigee buteene
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.169] 2024/1/3
Өмнөх торгуультай хүмүүс одоо ямар дүнгээр торгуулиа төлөх вэ?
1 | 0 Хариулах
Эзэн [202.21.113.178] 2024/1/3
Мэдээж 100% дүнгээрээ төлнө. Харин өнөөдөр торгуулиад 15хоногтоо багтаагаад төлөх юм бол 50% хөнгөлөх юм байна
4 | 0 Хариулах
Зочин [202.179.25.212] 2024/1/3
Америкт яг ийм дүрэм үйлчилдэг хуулсан байна энэ дүрэм зөвөө зөв
6 | 0 Хариулах
Зочин [202.179.25.212] 2024/1/3
Болж байна зөв
6 | 0 Хариулах