ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууц худалдаж авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг болсон билээ.

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлдэг.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ.

Татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргана.

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Худалдах худалдан авах гэрээ”
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах худалдан авах гэрээ
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1.    “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2.    “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

3.    “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

  1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
  4. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  2. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  3. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
sss [103.57.93.67] 2025/2/19
heze oroh ve
0 | 0 Хариулах
Jojo [202.9.40.25] 2025/1/31
Дахин төлөвлөлтөөр байранд орсон бол буцаан олголт хамаарах уу
0 | 0 Хариулах
Наранчимэг [202.55.188.37] 2025/1/1
30 саяд хашаа авсымаа б,олголт авх болуу
0 | 0 Хариулах
Нарантуяа [66.181.188.50] 2024/10/22
2024 оны буцаан олголт орсон уу. Минийх ороогүй л байна.хариу өгнө үү
0 | 0 Хариулах
Отгонцэцэг [202.179.27.124] 2024/5/26
Сайн дурын НД төлдөг хүнд орон сууц ху/авсны буцаан олголт өгөх үү?
1 | 0 Хариулах
irgen [66.181.179.117] 2025/4/23
Ugdug gesen
0 | 0 Хариулах
Tuka [103.140.10.211] 2024/5/7
Орон сууцны буцаан олголт хэзээ орж эхлэх вэ
0 | 0 Хариулах
Davaa [66.181.189.63] 2024/4/11
@Etax.mta.mn анх удаа орон сууц авсан татварын буцаан олголт хэзээ иргэдийн дансанд орох вэ?
0 | 0 Хариулах
Miigaa [202.126.90.6] 2024/3/30
Surgaltiin tulburiin butsaaj olgolt xezee orox we
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.149] 2024/3/29
Оюутны сургалтын буцаан олголт хэзээ олгох хариу бна уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.129] 2024/3/29
Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт хэзээ орх вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.78] 2024/3/19
Сургалтын төлбөрийн буцаан олголт хэзээ орох вэ
1 | 19 Хариулах
Чука [202.131.232.156] 2024/3/4
Орон сууцны татварын буцаан олголт хэзээ орох вэ?
0 | 0 Хариулах
Дашка [66.181.179.188] 2024/2/29
Орон сууцны буцаан олголт хэзээнээс орж эхлэх вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.18] 2024/2/15
surgaltyn tulburiin butsaan olgoltoo daraa jil ni nuhuud awj bolhu?
0 | 0 Хариулах
Эрдэнэбаяр [202.126.90.107] 2024/2/14
Орон сууцны буцаан олголтын материалаа бүрдүүлж өгсөн. Материал бэлэн болсон, бүртгэгдсэн тухай яаж хардгийн бол. mail Хаяг дээр мэдээлэл ирдгиймүү. Бүртгэгдсэн бүртгэгдээгүй тухай огт мэдээлэлгүй байна. Ингэж байгаад хугацаа нь дуусчихвал яах вэ
0 | 0 Хариулах
Zochin [66.181.168.131] 2024/3/29
Etax.mta.mn eeree orood tailangiin tuuh gedeg deereese huleen avsan huvaarilsan gedgee statusaa hardag shuu
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.137] 2024/1/17
Мэдээ татах товч гарч ирэхгүй байна. Яах ёстой вэ?
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.240] 2024/1/16
нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг хүн хүүхдийнхээ төлбөрийн буцаан олголт авч болох уу
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.131] 2024/1/5
Энэ жил Байр худалдаж авсан, бас оюуны сургалтын төлбөр төлсөн буцаан олголтыг хоёуланг нь авч болдог уу
23 | 0 Хариулах
зочин [89.134.27.157] 2024/1/4
Бүрдүүлэх материал нь гарч ирэхгүй, болохгүй байх юм. Шинэчлэлт хийж байгаа бол мэдэгдэл гаргамаар юм
18 | 6 Хариулах
Зочин [66.181.187.87] 2024/1/3
хамтран зээлдэгч татварын буцаан олголтонд хамрагдах уу
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.127] 2024/1/10
Гэрчилгээн дээр нэр бгаа бол болдог
0 | 0 Хариулах
zochin [202.21.127.114] 2024/1/3
бүрдүүлэх материал гарч ирэхгүй, орлого татагдахгүй байналээ, вэбдээ шинэчлэлт хийж байгаа юмуу?
6 | 0 Хариулах
Зочин [202.131.251.125] 2024/1/3
eta.mta.mn руу орохоор бүрдүүлэх материалын жагсаалт гарч ирэхгүй байна.
16 | 0 Хариулах
Одонгуа [66.181.176.91] 2024/1/2
Би 2023 оны 6сар худалдан авсан хаана хандахаа мэдэхгүй өнөөг хүрэгсэн эхний ээлжинд хаана хандах ёстой вэ?
0 | 0 Хариулах
etax.mta.mn [66.181.179.215] 2024/1/3
etax.mta.mn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.173] 2024/1/2
materialaa haana burduulj yvuulhinbe ymar sonin medeelel oruuldinbe
1 | 0 Хариулах
etax.mta.mn site ruu oruulna [66.181.179.215] 2024/1/3
etax.mta.mn site ruu oruulna
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.180] 2024/1/2
Өнгөрсөн 10 сард зээлээр байр авсан бол энэ жил буцаан олголт авах уу
0 | 0 Хариулах
etax.mta.mn [66.181.179.215] 2024/1/3
awna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2024/2/23
Гадаад хэлний бэлтгэлд сурч буй оюутан буцаан олголт авч болдог уу
0 | 0 Хариулах