Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашинуудыг ирэх оны нэгдүгээр сарын 8-наас замын хөдөлгөөнд оролцуулахгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны нэгдүгээр сарын 8-наас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль мөрдөгдөх юм байна.

  • Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана.
  • Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлана. Хязгаарлах захиргааны тодорхой аргууд хэрэглэж байж түгжрэлийн эсрэг бодитойгоор тэмцэнэ хэмээн Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

"Нийслэлийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орнуудын авто замын түгжрэлтэй тэмцэж ирсэн бодлоготой адил арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа юм. Журмууд ирэх оны нэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын хурлаар батлагдахаар олон нийтэд мэдээлнэ" гэв.

Түүний мэдээлснээр Улаанбаатарын зам дээр жилд дунджаар 20,000 осол гардаг байна. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа аж.