Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэрийн нэгдмэл сонирхолтой "Болор Аграмба" ХХК ₮22.8 тэрбумын хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг шинжээч танилцуулаа.  

Энэ үеэр тус компанийн олборлолтын үйл ажиллагаанд ажил гүйцэтгэсэн компаниудын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий байдлыг танилцуулсныг хүргэж байна. 

ШИНЖЭЭЧ: "Тавантолгой" ХК-аас ирүүлсэн 2013-2022 оны хөрсний ажлын гүйцэтгэх гэрээ, ажлын актыг хянаж үзэхэд 500-1,000 метр куб ажлыг найман компани, 100-500 метр кубыг 15 компани, 100 метр куб хүртэлх ажлыг 12 компани гүйцэтгэсэн байна. 

зураг
 
Тавантолгой ХК-ийн хөрс хуулалт гүйцэтгэсэн компаниуд
"Болор Аграмба" ХХК 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанитай хамаарал бүхий этгээдээр Ж.Батбаяр нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү, Б.Тунгалаг нь УИХ-ын С.Ганбаатарын эхнэр гэсэн нөхцөл байгаа.
"Ёлын домог" ХХК 2016 онд 107 мянган метр куб хөрсний ажил гүйцэтгэж 576 сая төгрөгийн санхүүжилт авсан. Д.Бат-Эрдэнэ нэгдмэл сонирхолтой этгээдээр нэрлэгдсэн бөгөөд тус компанийн ТУЗ-ийн дарга, хувьцаа эзэмшигч юм.