Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ПРОКУРОР: Сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг буцаах шаардлагагүй байсан

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Зургийг шүүх танхимын шууд дамжуулалтын дэлгэцээс авав.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.

Тодруулбал тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.

Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.