ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд алхахаас өөр сонголтгүй болсон үдэш

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод өчигдөр/2023.11.08/ орой авто замын түгжрэл дээд цэгтээ хүрч, бидний хэлж заншсанаар 0 зогсолт боллоо.

Энхтайваны өргөн чөлөөгөөр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр явдаг хэдий ч бусад төрлийн автомашин "чихсэн" тул иргэд 4-5 цагийг зам дээр өнгөрөөж, дийлэнх нь алхаж, автобуснууд хоосон шахуу зогсож байв.

Автобусаар зорчиж байгаа иргэд:

  • - Ажлаасаа 16:00 цагт гарч, Багшийн дээдээс автобусанд суусан ч 10 дугаар хороолол хүртэл дөрвөн цаг явж байна.
  • - Хол гэртэй болохоор автобуснаас бууж алхаад ч мөд очихгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.
  • - Өнгөрсөн онд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгахаар замын цагдаа нар зохицуулалт хийж байсан. Замын түгжрэл ихтэй өглөө, оройн цагт тэр зохицуулалтаа хийж байх хэрэгтэй.
  • - Автомашинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлсэн ч нэмэр алга хэмээн бухимдаж байлаа.

Харин Нийслэлийн хэвлэлийн хэлтсээс 391 осол гарч, ослын тоо энгийн өдрүүдээс 30%-аар нэмэгдсэн. Таван шарын гармыг өчигдөр 28 удаа хаасан, гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоосон. Хоёр байршилд ачааны машин эвдэрч 40 минутаас 1:30 цаг зогссон гэх шалтгаануудыг хэлж байна.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг