ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Вьетнам иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Вьетнам улс, Ханой хот

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр өнөөдөр БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтай албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэжээ.

Мөн БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна.

Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгджээ. Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн нар,
    Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын энгийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.
  2. “Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  3. “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  4. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  5. “Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,
  6. “Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Вьетнамын талаас Аж үйлдвэр, худалдааны сайд Нгуен Хонг Зиен нар тус тус гарын үсэг зурлаа.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Chagi [66.181.185.131] 2023/11/2
Yadargaatai yum aa odoo baahan tolgvvd orj ireed gai bolno laitai laitai
1 | 0 Хариулах
Зочин [202.126.94.110] 2023/11/2
Хүрэлсүх хулгайч ямар их тэндэг новш вэ арай дэндлээ улсын хайран мөнгө
1 | 0 Хариулах
Зочин [112.166.30.107] 2023/11/2
вьетнам засварын газар хичнээн хурдан асуудалгүй замаск багатай буддаг билээ, тэгсэн оронд нь орсон монголчууд 2 хонуулчаад 2 жилийн дараа будаг нь ховхроод зэврээд байдаг наасан, нуль замаск тавьчихсым бнлээлдээ, тэхэд 10 жилийн өмнө будуулсан бусад хэсгүүд нь будсанаа ч марттал хэв хэвээрээ, муугаа мэдэхгүй муулсаар байгаад хэдэн засварынхныг хөөчихсийм шиг бнлээшд
1 | 0 Хариулах
Chagi [66.181.185.131] 2023/11/2
Vhsen zamasak be hujaa naraas yalgaa yu baina bvtehgui yum hiihiin
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.221] 2023/11/2
Хогийн казиночин Хуурэнсуг энэ тэнд доншуулчиж татварын менгийг минь цацаж дуусах нь
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.126] 2023/11/2
Тэд төлөг биш хуц болсоон харин бид хурга болсон
3 | 0 Хариулах
Зочин [83.149.73.14] 2023/11/2
Хоол нь хямд гоё гэсэн. Аялдаг хүмүүст очих газар байдаг бололтой байсан.
2 | 1 Хариулах
Зочин [83.149.73.14] 2023/11/2
Надтай таарч байсан бүх хүмүүсээс хамгийн эелдэг нь Вьөтнам хүмүүс. Бусад нь ч муугүй. гэвч Вьөтнамууд бол жигддээ эр эмгүй эелдэг нөхөрсөг, хэмжээ хязгаар хэтрүүлдэггүй гэхдээ хэзээ ч таарсан тэр хэвээрээ байдаг нь гайхмаар санагдсан.
2 | 0 Хариулах
Зочин [159.138.36.66] 2023/11/2
Сайхан мэдээ байна.Олон оронд визгүй болоосой тэр хирээр иргэд аяндаа л хөгжинө.Японыг визгүй болгомоор.
4 | 2 Хариулах
Зочин [139.5.218.166] 2023/11/2
yu ve odoo baahan tuluguud hured irne dee
4 | 6 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/11/2
чам шиг малнууд цөөхөн төрөөсэй
5 | 4 Хариулах
vetinamuud ih muuhai hvmvvs dee. [66.181.188.249] 2023/11/2
90 say hvntei mash yduu amidaraltai tul gadaad iheer dvrbej tsagaachilj gardag daa. vetinamiin mafi bol amerikt mash hvchtei shuu. odoo german chek ulsd bvh tamhi metiin horiotoi gaagilgui baraa bvgd vetinamuud erhelj baidag daa. sotsiolist oron bhdaa vetinamiin ajilchid oyuitanuud bgaa nutag butsalgui vldsen shuu. odoo ungar chehd gehed bvh zahiig vetinamuud ajiluulij mongolchuudiig holsoor ajiluuldag daa. germand bas gaaligui tamhi zarj boon restorion ajiluuldag shuu..mongold odoo boonoor irj tsagaachjilah yum bn aa. mongol shig jijeghen oron viziin talaar hatuu baihgui bol asuudal vvsen shuu. evrop bolon amerik kanad avistrali ypon solongostoi bol vizgui baij juulchid avan busad ulsaas juulchid irehgui amidaral az jargal haisan tsagaachid l iren dee. yalngyau yduu zvdvv vetinam, pakistan enhtheg bangaladash afganstan haruud ih iren shuu dee..
1 | 1 Хариулах
зочин [66.181.180.97] 2023/11/2
Вьетнам улсаас ерөнхий боловсролын сургууль яагаад чанартай сургалттай байгаа, үүнээс үүдэн инженер мэрэгжилтэй дарга, сайд нар нь улс ороноо ийм өндөр хурдацтай хөгжүүлэх болгосныг асуу. Мөн метротой болсон гэх мэт. Дандаа л тэрбум мод, жуулчин яриад хэрэггүй ээ.
2 | 2 Хариулах
Зочин [14.232.245.89] 2023/11/2
Вьетнам улсаас ерөнхий боловсролын сургууль чанартай сургалттай гэж бодохгүй байна. Метротой болох гэж төлөвлөснөөсөө 2дахин их хугацаа зарцуулж байгаа. Одоо ашиглалтанд орсон хэсэг нь нүл алдагдалтай ажиллаж байгаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.252] 2023/11/2
"МАЛ, ХЭЛ, ХИЛ" гурваар өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаад битүү хар хайрцаг дотор Манжийн эзэрхийллийн үеийнх шигээ өмхийрөөд сууж байх бодолтой мунхаг хүмүүс бас байх юмаа, манайд??!!
5 | 2 Хариулах
vetinamuud ih muuhai hvmvvs dee. [66.181.188.249] 2023/11/2
mal min dee 3 say hvntei baij bvh orontoi vizgui bolj enh amgalangiin eh oron ard tvmendee boon gai bolson tsagaachidiig avchirah geed bgaa hvniig ogt oilgohgui yumaa. yadaj baihad ard tvmen yduu gadaad bol ih saihan hvmvvs goy gej bodson boon ohid hvvhenvvdtei uls shuu. odoo bvr pakistan , turk, bangaladash , afganstan enhtheg gesen haltaruud mongold irj iheer amidarch ehelseniig haraarai ho. evropiihon yg ingej ehleed odoo yaj svirch eh orondoo vndestenii tsoonh boloh gunigt tavilantai bolsoniig haraach ee. bid heden hvntei bilee dee. bid viziin hubid iim oronuud hatuu evrop bolon kanad avistarli ypon solongos oronuudiin hubid vizgui baij bolonoo. ted mongold odoogoor iej amidarahgui bayn chineeleg oronuud sh dee.. busad bol hvn am ihtei az jargal oron bair haisan tsagaachidiin eh oron shuu. vetinam gesen 95 say hvntei torolt ondor yduu zvdvv hvn amtai gadaad garah gesen heden say zaluustai oron shuu ho. tvvgeer ybsan gaig vvgeer duudaad bnaa hoo.
3 | 1 Хариулах
teneg [202.131.233.50] 2023/11/2
Ymar huniig ni ORK ymriig ni MOYA geed bnaa? Yalgaag ni heleed ogooch?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.96] 2023/11/2
Мояа нарыг орк гд бгам Бас Оркуудыг ч Мояа гдг ккк
1 | 0 Хариулах
Зочин [202.126.92.178] 2023/11/2
Хаанахын хэнч зүгээр орчихдог газар Монгол гэж үү? Дүүрэн гадаадаар дүүрэх юм байна л даа. Бид хэдүүлээ билээ тэд хэдүүлээ билээ бодмоор юм. Эргүүтээд л гадаад гадаад гээд долигноод мухар сүсэглээд байх юм.
5 | 13 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/11/2
ТЭНЭГ МИНЬ ХУГАЦААТАЙ ШДЭЭ, 30 ХОНОГ ДОТОР БУЦААД ГАРНА, ДЭЛХИЙН ХААНА Ч ИЙМ ХАРИЛЦАН НӨХЦӨЛТЭЙ БАЙГАА
10 | 3 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/11/2
мал
3 | 2 Хариулах
Зочин [66.181.189.96] 2023/11/2
Мулгуу усан тэнэг орк Эндээ задгай шорон шиг юмандаа МАНгастаа маллуулаад бж бхдаа таарсан золбин зулбасага
4 | 2 Хариулах
Зочин [66.181.187.58] 2023/11/2
Чи чинь харин ярваа тэнэг пяхлуу оркууу хахаха
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.58] 2023/11/2
вьетнам цагаан будаа идэж үзэхнь дээ амттай гонзгой будаа бдымдаа
4 | 2 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/11/2
ДЭМИЙ2. ҮМХИЙ МОЯА НАР ОЧООД ТАЙВАН САЙХАН УЛСЫГ СҮЙДЛЭЭД ХАЯЧИХНА. ВЬЕТНАМ УЛС БОЛ ОДОО МАШ ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ ЯВАА, АРД ИРГЭД НЬ ХЭРҮҮЛ УРУУЛ БАЙХГҮЙ, ТАЙВАН АМГАЛАН ХҮМҮҮС. ГЭТЭЛ АЗИЙН АДГИЙН МОНГОЛ УЛС НЬ ХӨГЖЛӨӨРӨӨ ХОЙД СОЛОНГОСООС Ч ДОР, ИРГЭД НЬ БОЛОВСРОЛГҮЙ ХАР МАСС ИХТЭЙ, ТИЙМ ОРОСЫГ ШҮТЭГЧИД АСАР ИХ, ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ХУУРАН МЭХЛЭГЧИД ВЬЕТНАМД ОЧООД НААД УЛСЫГ ЧИНЬ СҮЙРҮҮЛНЭ. ЯПОН СОЛОНГОС, ЕВРОП, АМЕРИК, АВСТРАЛИАР ДҮҮРЭН БӨӨДИЙСӨН ХАР МОЯА НАР ҮҮРЛЭЧИХСЭН. ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ТАНХАЙ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА.
4 | 8 Хариулах
Зочин [66.181.187.58] 2023/11/2
Моя нар бөөнөөрөө очиж хулгай хийх бхдаа хахахх
1 | 2 Хариулах
Зочин [66.181.189.96] 2023/11/2
Угаасаа одоо ч дүүрэн бнлэ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/11/2
Вьетнамын том жоомтой чийгтэй өмхий шоронд монгол тэсэхгүй ээ
0 | 1
Зочин [66.181.189.96] 2023/11/2
Харамсалтай нь үнэн новш гэж Гхдээ визгүй ч вьетнамчууд хэниигээ оруулахаа мэдэх блгү
1 | 0 Хариулах