Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойгоор Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандуулав

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Уг ойг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон үе үеийн удирдлагууд өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ. Мөн Сүхбаатарын талбайд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулав. 

Одоогоос 384 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. /Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/ 

Архивын газраас эрхлэн гаргасан 1912 оноос хойших Нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын түүхтэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг