ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортлоод байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын махны экспортын хэмжээ ихсэж байгааг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-наас онцолж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд одоогийн байдлаар 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортлоод байгааг танилцуулж, цаашдаа түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн болж экспортлох чиглэлээр салбарын яам анхаарч, ажиллаж байгаа гэсэн юм.

Түүний дурдсан дээрх тоо нь 2023 он гарснаас хойш эхний 10 сарын байдлаарх дүн юм байна. 

Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Үхрээс бусад махны экспортод квот тогтоохоо болиод байсан. Харин энэ сарын эхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-өөс үхрийн махыг квотгүй болгосон. Ингэснээр бүх төрлийн махыг квотгүйгээр экспортод гаргаж байна. Цар тахлаас өмнө нь буюу 2019-2020 онд хамгийн ихдээ 20 мянга гаруй тонн махыг гаргаж байв. Махны экспорт сайжирч байгаа бөгөөд энэ хэвээрээ байвал 2023 онд урьд өмнөх жилүүдээс өндөр хэмжээний мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.88] 2023/10/29
Малыг хөлөөр нь гаргаж зарах гэдэг хамгийн бүдүүлэг хоцрогдсон наймаа
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.179.250] 2023/10/28
Махны экспорт нэмэгдэх тусам махны үнэ улам өснө. Өвлийн идшээ авч дийлэхгүй болохнээ.
0 | 0 Хариулах
ЧД-ийн оршин суугч [203.17.23.87] 2023/10/27
Монгол ямааны удмын сангаа харьд алдаж үндэсний бэлчээрийн мал аж ахуйн соёл аажимдаа устаж, ноос ноолуурын зах зээлд эзлэх Монголын байр суурь байхгүй болж экспортын томоохон төрөл шахагдах юм байна.
1 | 1 Хариулах
Хариулт [49.0.132.130] 2023/10/27
Хотоосоо гараад хөдөө очоод үз ээ, хаа сайгүй мал, бэлчээрийн талхлалт хэрээсээ хэтэрсэн, Ямаа 10 наслана, Монголчууд бүгдээрээ идээд жилдээ 15 сая толгойгоос хэтрэхгүй байна. Жилийн өсөлт нь 33 сая. Илүүдэл малаа гадагшаа экспортонд гаргаж орлого олох нь хамгийн зөв шийдвэр, үнэндээ ямааны мах УБ авчирахад гоочлоод иддэггүйшдээ. Үнэгүй л хог шахуу болдог
1 | 1 Хариулах
Зочин [66.181.189.33] 2023/10/27
Адууны экспортоо нээмээр бн
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.192] 2023/10/26
Ямаа урагшаа амьдаар нь хэдэн мянгаар гаргасан тэгэхлээр хэдэн жилийн дараа монгол ноолуур хог болно
0 | 2 Хариулах
Иргэн [139.5.217.201] 2023/10/27
Яг үнэн. Манай баячууд ба дарга нар дөннөж баяжиж эхлэж байгаа тул ходоодонд нь өнгөр суугаагүй , цаана наадахаа бодохгүй, юм л олж байвал юугаа зарахаас буцахгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.6] 2023/10/26
Амьдаар гаргах маш буруу. Учрыг нь өөрсдөө ухаад ол тэр эх орноо худалдана энэ тэр бол биш шүү
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.232] 2023/10/26
Амьдаар нь гаргах нь хамгийн буруу авилгачидаа удахгүй эх орноо худалдана
2 | 2 Хариулах
Зочин [66.181.188.217] 2023/10/26
Австралийн нялуун амттай хонины махыг бодвол монгол хонины мах маш амттай юм. Монголын малчид Австраличуудаас хахууль авч, хонийг нядалгааны үед шээстэй нь хутгалдуулж байна.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.179.250] 2023/10/28
Яг үнэн хонины мах шивтэртэй байх нь элбэг болжээ. Яахаараа давсгий нь хаглаад шээсэнд нь хутгачихдаг байна аа?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/10/26
1 сая тонн мах 4 тэрбум доллар болно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/10/26
Хүсвэл 1 сая тонныг ч экспорлох боломжтой шүү
1 | 0 Хариулах
Иргэн [139.5.217.201] 2023/10/27
Арай хэтэрнэ. Өөрсдөө өлсөх юм болно. Мах , магнаг болно шүү.Малын тоо 70 сая гэдэг их хөөсөрсөн тоо шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.40] 2023/10/26
Zugeer morooroo yvj bsn exportiig tor zohitsuulna nereer oligarhuud oor dree l tovloruulj avsan daa. Ene buh exportoos ali ali company hen ashig hurtej bgaag ilchilvel 1 gariin tavan huruu dotor bagtana. Hamgiin ehend n ta nariin hairtai huuk chin bii malnuudaa.
1 | 0 Хариулах
Зөв ажил [49.0.132.130] 2023/10/26
Хэдэн малчдаа гадаад зах зээлээс нь хааж, Сонгуулийн хэдэн санал илүү авах зорилгоор дотоод дотоод дотоод гэж орилон, малчдаа ядуу байлгах М.НГАР бодлогоосоо салсанд баяр хүргье. Дэлхийн бүх барааг дэлхийн үнээр худалдаж авдаг байж хэдэн малчиддаа болохоор үнэгүй мах дотоод зах зээлд нийлүүл гэсэн т.н.г шийдвэрээ цуцалсанд баяртай байна
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.160] 2023/10/26
Дотоодынхоо махны үнийг зохицуулж чадахгүй байж юуны мах экспортлохоо ярих гэж та нар иймэрхүү байж сонгуулиар ард түмнээсээ оноо авна гэвэл ёстой горьд!!!
2 | 4 Хариулах
Зочин [103.57.94.126] 2023/10/26
Монголын баялаг гараад дууслаа
1 | 4 Хариулах
Зочин [202.131.235.198] 2023/10/26
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
0 | 1 Хариулах