Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Арваннэгдүгээр сарын 3-н хүртэл Т.Бадамжунайгийн биеийн байдал ямар байхыг хэлж мэдэхгүй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:49 2023/10/25

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл хойшлууллаа. 

Энэ талаар өмгөөлөгч Н.Цэцэгмаа "Шүүх хэрэг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг хийдэг хуулийн заалттай. Уг хуулийн заалтад баригдаад арваннэгдүгээр сарын 3-нд зарласан гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. 

Үйлчлүүлэгч маань урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа боловч арваннэгдүгээр сарын 3-н хүртэл биеийн байдал нь ямар байхыг хэлж мэдэхгүй байна" гэлээ. 

11:18 2023/10/25

"Миний үйлчлүүлэгчийн бие тааруу байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Гэхдээ эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргав.

Яллагдагч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч н.Цэцэгмаа "Миний үйлчлүүлэгч 2023 оны есдүгээр сарын 25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй байсан. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг(УГТЭ)-т очиход онош тогтоогдоогүй тул Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг гэх зэргээр дамжин явсаар оношлуулсан. Ингэхэд баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь MRI шинжилгээгээр тогтоогдсон. 

Өвчний улмаас Т.Бадамжунайгийн зүүн талын гар, хөл саажилттай, хэл ярианы саажилттай болсон. Артерийн даралт ихсэх өвчний нэг, зарим эмч нь хоёрдугаар шат гэж оношилсон. Ийм оноштойгоор есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-ны хооронд УГТЭ-т, аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Гэвч засал олохгүй байгаа тул 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Одоогоор түүний биеийн байдал тааруу, дээр хэлсэнчлэн зүүн талын гар, хөл саажилттай, бусдын асрамжид байнгын хэвтэрт байгаагаас гадна хэл яриа, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй байна. Өөрийнх нь туйлын хүсэл урьдчилсан хэлэлцүүлэг, цаашлаад шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа. 

Мөн эмчлэгч нарын хувьд хувьд Т.Бадамжунайг сэтгэл санааны хувьд байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөж байгаа. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэлээ. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлттэйгээ хамтатган гаргав.

Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр түр завсарлаад байна.