Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 17-ны өдрийн 05:20 цагт Увс аймгийн Сагил сум “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас морьтой гурван хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдсэн.
Ингэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
48.5 дугаар зүйл. "Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй."
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!