Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үхрийн эврээр хийсэн аяга, төрөл бүрийн суран эдлэлээс эхлээд олон бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан НЭЭЛТТЭЙ ХӨВСГӨЛ өдөрлөг

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нээлттэй Хөвсгөл" өдөрлөг Сүхбаатарын талбайд энэ сарын 6, 7-нд хоёр өдөр үргэлжилж байна.

Тус өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сум, нэг тосгоны 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцож байгаа юм. 

Тухайлбал цагаан идээ, эмийн ургамал, жимс ногоо, суран эдлэл, гурилан бүтээгдэхүүн, үхрийн эврээр хийсэн аяга гэх мэтчилэн Хөвсгөлийн иргэд өөрсдөө бэлтгэж хийсэн, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. 

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Н.Батдулам гэртээ бэлтгэсэн шинэхэн талх, сонгинотой боорцог зарж байлаа. 

Тэрбээр "Манай ээж гэрийнхээ зуухан дээр талх барьдаг байв. Ээжийнхээ хийдэг арга туршлагаас суралцаж, талх, боорцог хийж сурсан. 

Настай хүмүүс талх идэхээр цээж нь хорсох тохиолдол бий. Харин манай Арбулагийн брэнд бүтээгдэхүүн “Өнхрүүш” цехэд хийсэн гэрийн бөөрөнхий талх цээж хорсгохгүй. Тиймээс ч настай хүмүүс амтархан иддэг. Харин сонгинотой боорцогт хүүхдүүд илүү их дуртай байдаг" хэмээлээ. 

"Айлын авдарт цай, чүдэнз, сур байх ёстой гэдэг. Тиймээс ч авдрын сурыг хүртэл элдэж, бэлтгээд худалдаалдаг" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цааш явсаар хазаар, эмээл, чөдөр, цаашилбал суран түлхүүрийн оосор, цай, давсны уут борлуулж буй иргэнтэй ярилцлаа. 

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын гуравдугаар багийн иргэн М.Дашзэвэг сураар бүтээгдэхүүн урлаад даруй 30 гаруй жил болж байгаа тухайгаа хэлсэн юм. 

Тэрбээр "Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд хоёр дахь удаагаа ирж, суран эдлэлээ танилцуулж байна. Саяхан Хятадын Эрээнд болсон үзэсгэлэнд ч оролцсон. Өвөрмонголчууд маань суран эдлэлийг их сонирхож, худалдан авалт сайтай байсан. 

Өнөөдрийн үзэсгэлэнд суран бугуйл, хазаар, чөдөр, ногт, цай, давсны уут, түлхүүрийн суран оосор болон бусад бүтээгдэхүүнтэйгээ ирлээ. Суран эдлэл хийхэд их хүч хөдөлмөр шаарддаг" гэдгийг ярилаа. 

Хөвсгөл аймгийн иргэн С.Дашзэвэгийн элдэж хийсэн суран эдлэлийн үнэ ханшийг танилцуулбал 

  • Машины зүүлт 25,000
  • Цай, давсны уут 25,000- 30,000
  • Түлхүүрийн оосор 3,000 
  • Хазаар 35,000
  • Чөдөр 50,000
  • Гурван янзын ташуур 25,000-45,000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. 

Айлын авдарт цай, чүдэнз, сур байх ёстой гэдэг. Тиймээс ч авдрын сурыг хүртэл элдэж, бэлтгээд 3,000-5,000 төгрөгт өгч байгаагаа тэрбээр хэлж байлаа. 

"Хад жимсний дарсыг тусгай технологийн дагуу хийж сурахын тулд сургалтад хамрагдаж байсан"

зураг
 

Үргэлжлүүлэн "Нээлттэй Хөвсгөл" үзэсгэлэнд анх удаа ирж, бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулж буй Хөвсгөл аймгийн иргэн П.Батмөнхөөс дараах тодруулгыг авлаа. 

Тэрбээр "Өмнө нь аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд оролцдог байсан. Өнөөдөр Улаанбаатар хотод ирж, анх удаа энэхүү үзэсгэлэнд оролцож байна. 

Гар аргаар боловсруулж, тарьж, ургуулсан жимс, жимсний шүүс, жимсний дарсаа худалдаалж байгаа. Би өөрөө гэртээ чацаргана тарьдаг. Тэр чацарганаа боловсруулаад өтгөрүүлсэн шүүс, цай хийнэ. Мөн аньсны ундаа, хад жимсний дарс бэлтгэж байгаа. 

Хад жимсний дарсыг тусгай технологийн дагуу хийж сурахын тулд би сургалтад хамрагдаж байсан. Миний хувьд хамгийн түрүүнд органик байдал, ариун цэврийг сайтар сахих зарчмыг баримталдаг" гэлээ. 

"Өөрийн сэтгэмжээрээ үхрийн эврээр тавьдаггүй хундага, зурагтай аяга урлаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үхрийн эврийг ашиглан аяга хийж, цаа бугын эврээр ишилсэн мөлжүүрийн хутга бэлтгэн, жуулчдад борлуулж буй иргэнтэй ярилцсан юм. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэн Г.Гүррагчаа "Миний хувьд эвэр эдлэл, гар зургийн төрлөөр оролцож байгаа.

Эвэр аягыг гараар хийж, дээр нь нутгийнхаа онцлогийг агуулсан зураг зурдаг. Эдгээр аягыг том, жижгээс нь хамаарч 10,000-15,000 төгрөгөөр борлуулж байна. 

Түүнчлэн өөрийн сэтгэмжээрээ үхрийн эврээр тавьдаггүй хундага хийж байна. Жишээлбэл цаа унасан хүн, Сүхбаатар хөлөг онгоц, чоно гэх мэтчилэн зураг зурдаг. Шовх үзүүртэй энэ хундагыг ширээн дээр дээш харуулж тавих боломжгүй" гэлээ. 

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг