"Ханжоу 2022" 19 дэх удаагийн Азийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багуудын тоглолт өчигдөр эхэллээ.
Манай улсын шигшээ баг нээлтийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж 46:101 онооны харьцаатайгаар ялагдал хүлээв. Эмэгтэй шигшээ баг өнөөдрийн тоглолтдоо эхний хагаст 60:26, сүүлийн хагаст 41:20 онооны харьцаатай дуусгасан юм. БНХАУ-ын эсрэг 19 хувьтай довтолсон бөгөөд 73 довтолгооноос 14-ийг нь оноо болгожээ. Харин чөлөөт шидэлтийг 69 хувьтай гүйцэтгэсэн байна.
Мөн зургаан удаа бөмбөг тасалж, 19 удаа алдаа гаргаж, зургаан ашигтай дамжуулалт өгчээ. О.Хулан 34:40 минут тоглохдоо 16 оноо авч, 36 хувийн амжилттай довтолсон үзүүлэлтээр багаа тэргүүлсэн юм.