ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсын экспортолж байгаа нүүрсний 97% нь коксожсон"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсийг биржээр зарж, гарсан үр дүнгийн талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрч байна. Төсвийн тодотголоор нүүрсний экспорт 50 сая тонн болсон, энэ хангалттай биелнэ.

Төрийн өмчит компанийн экспортолж байгаа нүүрсийг биржээр зарах хуультай. "Эрдэнэс Таван Толгой" ТӨХК-ийн нүүрсийг биржээр зарж байгаа бол "Энержи ресурс" компани нүүрсээ өөрсдөө зарна. 

"Эрдэнэс Таван Толгой" ТӨХК-ийн нүүрсний экспорт 19 сая тонн, 27%-ийг биржээр зарж байна гэсэн үг. Өчигдрийн арилжаагаар нэг тонн нь 176 ам.доллароор зарагдсан. Хэрэв бирж байгаагүй бол энэ мэдээлэл тодорхойгүй. Зарим гэрээ нууцлалд орчихдог, хэдэн доллароор зарагдаж буй нь ил биш байсан. Биржээс бүх мэдээллийг авч байгаа. Нүүрсийг биржээр зарснаар төсөв хоёр их наяд төгрөгийн ашигтай гарсан.

Сангийн яаманд ирэх жилийн төсвийн төсөөллийг худалдан авагч тал буюу БНХАУ-ын эдийн засгийн байдал, квот, тээвэрлэлт, хил гаалийн нөхцөл бололцоог тооцоолоод 44 сая тонн нүүрс экспортлохоор гаргаж өгсөн.

Манай улсын экспортолж буй нүүрсний 97% нь коксожсон нүүрс. Эрчим хүчний нүүрсний экспорт 7-10% болж нэмэгдэж байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.134] 2023/9/24
Өөртөө коксжих нүүрстэй.мөн кокосжуулдаг үйлдвэртэй байж гаднаас кокосжсон нүүрс авдаг нь сонин юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [198.58.102.222] 2023/9/23
МАН өөрсдөө л нүүрс хулгайлсан биз дээ. Нүүрээ угаачихаар хүн танихгүй гэж боддог юм уу? Эсвэл үхэр монголчууд гэнэн болохоор ингээд хэлчихээр хууртна гэж боддийн юм бол уу.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.42] 2023/9/23
Коксжих нүүрс шүү
0 | 0 Хариулах
Зочин [82.45.83.49] 2023/9/22
huzaad zaraad erguuleed ooroon hudaldan avch baigaa ymuu estoi ......
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/22
ТЭГЭЭД ЗАРЧААД ИЛҮҮ ҮНЭЭР БУЦААГААД АВАХ ГЭЖ БАЙГААМУУ ЯМАР ТЭНЭГЛЭЛ НЬ ВЭ??
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.140] 2023/9/22
Салбарын сайд нь коксжсон гээд буруу яриад байхаар иргэд нь нүүрс байтугай мэдлэггүй байхад гайхах юмгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.73] 2023/9/22
Монголын баялаг гараад дууслаа, Монгол ялна
0 | 0 Хариулах
Zochin [202.21.102.222] 2023/9/22
Koksjson gej ungursun tsag deer yarihgui. Koksjih gej nerledeg. Iim saidtai bn shde bas l
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.53] 2023/9/22
Энерги Ресурсийн татварыг нэм эсвэл ард түмэн буцааж авъя . Сү ,Хүрэлбаатар, Оджаргал 3 ыг л тэжээж байх ёстой юм уу. Үндсэн хуулийн заалт яах болж байна.
2 | 0 Хариулах
Зочин [113.198.137.176] 2023/9/22
Улсын нууц гээд хулгайчуудын цусладаг арга болжээ хөөрхий. Шинэ төмөр замаа барьж дуусгалаа гэсэн хэзээ ашиглах вэ, хэлээд өгөөч.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2023/9/22
Коксжсон биш коксжих нүүрс! Хоёр ялгаатай ойлголт шүү. Коксжих нүүрсийг коксжуулсанаар коксжсон нүүрс гарна.
3 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/9/22
Тэгээд кокжсон юм бол гаднаас авдаг нь яадын. Хаха.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.38] 2023/9/22
Нүүрс зарах нь улсын нууц, төмөр зам барих нь улсын нууц бас л гоё улс шүү. Нөгөө Женкогийн барьсан нууц төмөр замыг одоо бүгдээрээ хайвал яасан юм бэ. Эхлээд 86 хувийг нь бариад бараг дээр нь зам төмрийг нь тавих л дутуу байгаа төмөр зам гээд баахан мөнгө идсэн. Тэгснээ дараа Голомтоор бүр эхнээс цоо шинэ зам 3 дахин их үнээр бариулна гээд бас цусалсан. Тэгээд тэр нь төрийн нууц. Онигоо, онигоо.
3 | 1 Хариулах
Zuv bol Zuv [66.181.184.104] 2023/9/22
🥥
1 | 0 Хариулах