Драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах "Гэгээн Муза 17" олон улсын театрын их наадамд болж өнгөрлөө.
Уг наадам нь Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан 2023 оны есдүгээр сарын 09-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.
Өчигдөр шагнал гардуулах улаан хивсний ёслол болж шилдгүүдээ шалгарууллаа.
Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг хүртжээ.
Драмын жүжгийн шилдгүүд:
"Шинэ эрэл" шагналыг Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" визуал драмын жүжиг хүртсэн бол Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан хүртсэн байна.
Харин хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Асардарь УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээрээ хүртсэн бол шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Золжаргал УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээрээ хүртжээ.
Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр "Сычуаны сайн хүн" жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл нар тодорсон байна.
Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр "Галт шувуу" жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл тус тус тодорчээ.
ФОТО: