ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани USB-C цэнэглэгч, Action Button бүхий шинэ iPhone 15 загваруудаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа өнгөрсөн шөнө “Wonderlust” нэрийн дор зохион байгууллаа.

Энэ үеэр iPhone 15 загварын шинэ ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг танилцуулснаас гадна Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2 ухаалаг бугуйн цагны шинэ загварууд, USB-C цэнэглэгчтэй AirPods Pro чихэвч, iOS 17, watchOS 10, macOS Sonoma үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан юм.

 

iPhone 15, iPhone 15 Plus

зураг
 

iPhone 15 цувралын стандарт загвар нь 6.1 (iPhone 15) болон 6.7 (iPhone 15 Plus) инчийн дэлгэцийн хэмжээ бүхий хоёр хувилбартай. Гаднаасаа харагдах гол өөрчлөлт нь цэнэглэгч портоо анх удаа Lightning стандартаас USB-C стандарт болгон сольсон байна.

зураг
 

Харин дотор талдаа хэд хэдэн шинэчлэлт нэвтрүүлжээ.

Тухайлбал дэлгэцийн дээд талын “Dynamic Island” (чанга яригчийн нүхийг багтаасан хар хэсэг) өмнө нь зөвхөн iPhone 14 Pro загваруудад байсан бол энэ удаа iPhone 15 стандарт загваруудад нэвтэрсэн байна.

зураг
 

Мөн iPhone 14 Pro загваруудад ашигласан A16 чипийг энэ удаа шинэ стандарт загваруудад суулгажээ.

Камерын хувьд 14 цувралын стандарт загварууд 12MP-ийн үндсэн камертай байсан бол 15 дээр 48MP болж эрс сайжирсан байна.

Мөн дурангийн оптик таталтын хүч нь өнгөрсөн оны стандарт загваруудад 1х байсан нь 2х болж нэмэгджээ.

iPhone 15 хувилбар $799, iPhone 15 Plus хувилбар $899 эхлэх үнээр есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарах гэнэ. Урьдчилсан захиалга нь Баасан гарагт эхлэх ажээ.

Хөнгөн цагааны хайлшаар хүрээлсэн эх биетэй стандарт загварууд нь хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголт бүхий шилэн артай байх юм.

 

iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max

зураг
 

iPhone 15 цувралын Pro загвар нь мөн стандарт загвартайгаа адил 6.1 (Pro) ба 6.7 (Pro Max) инчийн дэлгэцийн хэмжээгээр ялгаатай хувилбаруудтай юм байна. Мөн адил цэнэглэгч порт нь USB-C стандартад шилжсэн. Гэхдээ нэг ялгаа нь уг портоор цэнэглэхээс гадна стандарт загвартай харьцуулахад 20 хүртэл дахин өндөр хурдаар (10Gbps) дата дамжуулдаг юм.

Гадна талд нэмэгдсэн бас нэг том өөрчлөлт нь Action Button хэмээх физик товч болжээ. Өмнөх загваруудад энэ нь хонхыг нээж хаах үүрэгтэй товч байсан бол энэ удаа хүссэн зориулалтаараа үүргийг нь өөрчилж болдог товч болсон байна.

Тухайлбал үүнийг камер идэвхжүүлэх, гар чийдэн асаах, дэлгэцийг томруулж харах зэрэг өөр үүрэгтэй товч болгон тохируулж болно.

Үйлдвэрээс ирэхдээ энэ товч хонх нээх, хаах үүрэгтэй тохируулагдсан байх юм.

зураг
 

Гадна талын өөр нэг өөрчлөлт нь хийцийн материал болжээ. Apple компани энэ удаа Pro загварынхаа эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлсэн байна. Титан нь нягт болон жингийн харьцаа хамгийн сайн металлуудын нэг тул өмнөх бүх Pro загваруудаас хамгийн хөнгөн жинтэй болсныг Apple онцолжээ. Бас дэлгэцийн хүрээ өмнөхөөсөө нимгэрэхэд титан хийц нь нөлөөлсөн гэнэ.

Дотоод бүтцийн хувьд хамгийн сүүлийн үеийн A17 чип, 48MP-ийн үндсэн камераар тоноглогдсон байна.

Дурангийн оптик татах хүч Pro хувилбарт 3х бол Pro Max хувилбарт 5х болжээ.

зураг
 

Өнгөний хувьд хар, цагаан, хөх титан, байгалийн титан (natural titanium) гэсэн дөрвөн сонголттой юм байна. iPhone 15 Pro хувилбар $999, iPhone 15 Pro Max хувилбар $1,199 эхлэх үнээр Баасан гарагаас эхлэн захиалга авч, 22-ны өдрөөс эхлэн худалдаанд гарахаар болжээ.

 

Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2

зураг
 

Ухаалаг бугуйн цагны шинэ загвар Apple Watch Series 9 нь өмнөхөөсөө сайжирсан шинэ S9 процессортой болж, “all-day” буюу бүтэн өдөр ажиллах багтаамж бүхий батарейтай болсон байна.

Дуудлага авах, сэрүүлэг зогсоох зэрэг энгийн үйлдлүүдийг эрхий болон долоовор хуруугаар зэрэг дараалан хоёр удаа товшиж гүйцэтгэх боломжтой “Double tap” гэдэг шинэ функцтэй болжээ.

Ягаан өнгө болон сайн чанарын ган (stainless steel) хийцийн шинэ сонголт нэмэгдсэн байна.

Харин байгаль орчинд ээлтэй байх үүднээс арьсан оосрын сонголтыг хасжээ.

Series 9 загварын GPS хувилбар $399, GPS болон үүрэн холбооны хувилбар $499 үнээр есдүгээр сарын 22-нд худалдаанд гарах юм байна.

зураг
 

Экстрем спорт сонирхогчдод зориулсан Apple Watch Ultra ухаалаг бугуйн цагны хоёр дахь үеийн загварыг өчигдөр бас танилцуулсан юм. Уг бүтээгдэхүүнд Series 9 загвартай адил шинэ боломжууд нэмэгдсэнээс гадна дэлгэцийн дүрслэх чадвар нь 3,000-nit болон сайжирч, нэг цэнэглэлтээр хэмнэлттэй горимд 72 цаг ажиллах багтаамж бүхий батарейтай болсон байна.

GPS болон үүрэн холбооны ганц сонголттой Ultra 2 загвар 22-ны өдрөөс эхлэн $799 үнээр худалдаалагдах юм.

 

USB-C порттой AirPods Pro

зураг
 

iPhone 15 цувралын гар утаснуудаас гадна AirPods Pro чихэвчиндээ USB-C стандартын цэнэглэгч порт нэмснийг Apple зарлажээ.

Ийм порттой EarPods чихэвчний хайрцгийг сонголтоор авч болох юм байна. Үүнээс гадна USB-C порттой болсны үр дүнд iPhone 15 гар утсаараа Apple Watch, AirPods Pro төхөөрөмжүүдийг цэнэглэдэг болжээ.

 

iOS 17, watchOS 10, macOS Sonoma

зураг
 

Apple компани бүтээгдэхүүнүүдийнхээ үйлдлийн системийн шинэчлэгдэх хугацааг өчигдөр зарласан юм. iOS 17, watchOS 10, iPadOS 17 шинэ хувилбарууд есдүгээр сарын 18-нд, macOS Sonoma систем есдүгээр сарын 26-нд зах зээлд гарахаар болсон байна.

 

"Wonderlust" арга хэмжээг 17 минутад багтаасан дүрс бичлэг:

Эх сурвалж: Apple, The Verge

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.122] 2023/9/29
Dooshoo heded zarahiin?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.189] 2023/9/26
i phone 15 pro max apple-aas awxad 4.196.500MNT iphone 14 pro max mongoloos awxad 5.200.000-8.000.000 yuch gemeer ymbde
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.174, 147.161.193.104] 2023/10/12
Mongoloos avahgyi baih gesen songolt baigaa. Zugeer l bitgii av
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/21
Нэлээн гүрийсний эцэст USB-C нэвтрүүлж олонтойгоо нийлжээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/13
ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ, САМСУНГ РУУ НЭЛЭЭН ДӨХЖЭЭ
1 | 0 Хариулах
Ацан бандагаа амандаа чих [61.193.55.175] 2023/9/14
Хуцдаг халтар вэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.51] 2023/9/13
Sain huhuj surval 15 promaxtai boloh niguurtai
0 | 7 Хариулах
Зочин [139.5.216.232] 2023/9/13
Iphone угаасаа л сайн. Гадны гэмтэл учруулахгүй л бол зүгээр хэрэглэж байхад огт эвдэрдэггүй. АК-47 буутай зүйрлэж болох юм. Найдвартай, эвдэрдэггүй. Миний хэрэглэж байгаа IPHONE7 эвдрэхгүй байж л байгаа боловч яалтачгүй хоцрогдоод байна. Одоо 15-р солиноо гоё. Үнэтэй утас аваад загвардаж байна гэж эргүүтэж байгаа оркуудад хандаж хэлэхэд: Харин ч эсрэгээрээ мөнгөнд хэмнэлттэй. Чанартай сайн эд хэрэглэл олон жил хэрэглүүлнэ.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/13
AK-47 хамгийн болхи мехнаник тиймдээ хямдхан, эвдэрдэггүй, онч муутай байдаг. яалтачгүй шүршсээр байгаал тэнэсэн нэг сум онодог
1 | 1 Хариулах
hurelsuh [174.160.37.233] 2023/9/17
goyo shaasan kkk
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.164.44] 2023/9/13
20 гарахад нь л авна даа. Нэг мэдхэд л болсон байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.122] 2023/9/29
20 garahaar 10 avah ymu 😂
0 | 0 Хариулах
Зочин [166.205.141.75] 2023/9/13
2 jild nev solihid l bolno jil bvr bol arai
1 | 0 Хариулах
Ацан бандагаа амандаа чих [61.193.55.175] 2023/9/14
Гадны хөгжилтэй улсын иргэд таван жилд нэг удаа Айпоноо сольж байхад, юм үзээгүй Монголчууд жил бүр утсаа солих юм даа
2 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/13
Европын холбооноос удахгүй баттерей солих боломжтой болгох шаардлага тавьж эхэлж байгаа гэсэн тэр үед нь авбал зүгээр байхдаа, нэг аваад батерейг нь солиод байвал нэлээд удах байхдаа, одоо олигтой технологийн үсрэлт байхгүй үед энэ нь зөв шийдэл юм даа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/9/13
Pro goy bolson yum bna daa. 20 dahin hurdan data damjuulna gedgiig sain oilgosongui. Internet hurd utasnaasaa bish provider saa harmaarmaar yum. Mobi unitel yamar hurdaar internet ugnu ter hurdaaraa l hereglene. titan r hiigdsen geheer zuragdah ni baga udaan edelgeetei gej oilgoloo. titan tsagnuud tiim baidag. yor ni bol case hiih shaardlagagui bolj baigaan bna.
0 | 1 Хариулах
123 [147.46.57.189] 2023/9/13
20dahin hurdan data damjuulna gej C oroltooro hussen harddisk computerteige holbogdood tiishege damjuulah hurdiig helj bga bh busad hurd bol ugaasa l internet hurdaasaa shaltgaalnashd
3 | 0 Хариулах
Зочин [103.161.242.139] 2023/9/13
Type C оролттой болсноор өгөгдөл дамжуулах хурд 20 дахин нэмэгдэж бгаа
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/13
Интернет хурдаас шалтгаалахгүй, биет кабел ашиглахгүй, бусдын дата зөөх апп ашиглахгүй зөөж болно. Нэг сүлжээн дотроо. Тэгж дата гүйлгэхгүйгээр, жишээ нь гэртээ утаснаасаа компъютер руу зураг зөөх болбол дотоод сүлжээгээ ашиглан зөөж болно. Хамаагүй хурдан. How to wirelessly transfer files between your iphone and PC ч гэх зэрэг төстэй юмаар хайж бичлэг үзэж болно. Гол нь танай гэрийн сүлжээ найдвартай буюу олон хүн янз бүрийн хүн хэрэглэдэггүй байх. Дараа нь хуваалцсан фолдэроо буцааж болиулж холбоогоо таслах хэрэгтэй. Тэгэхгүй бол танай сүлжээнээс чиний утас руу нэвтэрч янз бүрийн юм хийж болно.
1 | 0 Хариулах
Zochin [202.55.188.115] 2023/9/13
15 pro ungu ontsgui bnooooo goy ungu nemelteer garna gj bhu
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.201] 2023/9/13
durara shaas
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.245] 2023/9/13
Apple-aas goy innovation gardag baisan suuliin jiluuded bur baijee. Type C, Titanium frame. Tegeed oor odoo goy oorchlolt yumgui l shiv dee. Processor, camera ugaasaa ulam saijruulah n todorhoi. Joohon setgel dunduur l Iphone 15 bna.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.150] 2023/9/13
АЗИЙН АДГИЙН ГУЙЛГАЧИН УЛСЫН ИРГЭД ҮНЭТЭЙ УТАС ЯРИАД Л БАЙЖ БАЙНА УУ? УЛС ТАРТАГТАА ТУЛЧИХСАН ЯДУУ БАЙХАД ГОЁ УТАС БАРИАД Ч ЯАХ БИЛЭЭ. ГУДАМЖНЫ ГУЙЛГАЧИН CHANEL ХЭРЭГЛЭЛЭЭ ГЭЭД САЙХАН ХАРАГДАХГҮЙТЭЙ Л АДИЛ.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.185.134] 2023/9/13
юугаа хрглж яж амьдрх нь чам шг өгөр улны гуйлагчинд ямр хамаа бнаа тэнэг ацааа
4 | 0 Хариулах
Зочин [103.212.119.201] 2023/9/13
hahaha unen unen
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.177] 2023/9/13
Orkuud baas darjee
3 | 1 Хариулах
Зочин [66.181.185.134] 2023/9/13
сайн ахтай сайн хөхдөг охид хүүхнүүд 15 тай блно дооо
13 | 3 Хариулах
irgen [202.9.46.44] 2023/9/13
Ted nar chin gants utsaar zogsohgui bhoo. Tsaashlaad bair, mashin nehdeg biz
0 | 0 Хариулах
Зочин [103.14.36.6] 2023/9/13
Ядуу, боловсролгүй, баасаа арчиж чадахгүй үхэрнүүдэд энэ утас мутас ямар хамаа байнаа.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.185.134] 2023/9/13
🖕🏿🖕🏿🖕🏿🫵🫵🫵
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.201] 2023/9/13
chi ooroo l bugsuu arch gichii min
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.233] 2023/9/13
Console game Mobile ruu shiljij bna. Zagvar design ni hardag golognuudee iPhone 15 jinhene shinchlelt hiisen bna. Tsaashdaa garah 16,17, 18 geed buur computer-g ch buren orolhoor bna. Mobile app-g iPhone deer buteedeg ch bolj magadgui bna. Gol ni chip-endee bna sain uz unsh tgeed oilgono
4 | 6 Хариулах
Зочин [202.126.90.98] 2023/9/13
Foxconn bhgui bol iPhone utaa shd
0 | 3 Хариулах
Baldan [27.85.204.145] 2023/9/13
Foxconn zugeer l uildwerlegch malaa
0 | 1 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/9/13
Гар утас компютерийн хүчин чадлыг орлодог болтлоо хол хэвтэнэ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/9/14
Ер нь дөхөөд очжихсоншд. Наад үзүүлэлтийг нь харалдаа ийм процессор гар утасныхаас эд дахин илүү байна гээд жишээ татаач хамаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.133] 2023/9/13
Орон гэргүй түрээсийн төлбөрөө арай чүү төлдөг, монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй залуучууд номер 1- ээр лизингээр зээлээр авна,
8 | 1 Хариулах
Зочин [103.212.119.133] 2023/9/13
Бизнес -мөнгө цуглуулах олох ухаан юмаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.221] 2023/9/13
Zarim baagii nar mongogui ym baij or zeel tavij bgaad ene ytasiig avah baihdaa
9 | 0 Хариулах
Зочин [139.5.219.221] 2023/9/13
Tik tok хийхийн тулд нялх хүүхдээ зараад утас авсан эмэгтэй ч бна.
0 | 0 Хариулах
Хүрчээ Украйнд [66.181.176.57] 2023/9/13
7hm cheep гаргасан хятадуу appliig удахгүй хог болгоно доо
0 | 4 Хариулах
Хүрчээ Украйнд [66.181.176.57] 2023/9/13
heuwe8 бо алж байнаа дөө
0 | 2 Хариулах
Зочин [66.181.189.122] 2023/9/13
Гоц гойд юм байсангүй ээ.
12 | 4 Хариулах
WAVY'Ц [66.181.190.235] 2023/9/13
Чи ч юугаа мэдэхэв дээ.
3 | 13 Хариулах
Зочин [122.201.26.237] 2023/9/13
Эргүүтээд бай! Харин 15 загвар дээрээ эрс шинэчлэлт хийсэн байна. Одоо борлуулалт, хувьцааны үнэ нь ниснэ.
9 | 2 Хариулах
Zochin [202.21.102.222] 2023/9/13
Za ers n ch bas haashai yum
3 | 0 Хариулах
Зочин [140.115.51.229] 2023/9/13
Чи ингэж бодож байвал Шоортлыдоо ха ха
0 | 0 Хариулах