“Япон соёлын наадам-2023” арга хэмжээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ маргааш мөн үргэлжилнэ.
Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой.
Түүнчлэн
Мөн Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн, “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!