Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Пап Францис угтаж авах ёслолынх нь үеэр уйлж байсан сүсэгтэндээ залбирлын эрх буюу "Ариун Сарнайн Эрх" бэлэглэв

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улс дахь католик шашны албан ёсны төв сүм (катедрал) болох БЗД-ийн 13-р хороо буюу Чулуу овоо орчимд байрладаг Гэгээн Петр, Паулын сүмд сүсэгтнүүдтэйгээ уулзлаа. 

Мөн энэ үеэр Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийсэн юм.

Түүнийг тосож авах үеэр уйлж буй сүсэгтнээ олж харсан Пап Францис залбирлын эрх буюу "Ариун Сарнайн Эрх" бэлэглэжээ.

2002 онд барьж, ашиглалтад орж байсан уг катедралд Монгол дахь католик шашинтай иргэд мөргөлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газарт харьяалагддаг юм байна.

Катедралд мөргөлийн болон сургалтын танхимуудаас гадна Гэгээн Мариа буяны эмнэлэг, Каритас Монгол зэрэг хүмүүнлэгийн байгууллага байрлан үйл ажиллагаагаа явуулдаг аж. 

Монгол дахь Ромын Католик шашны тэргүүнээр Кардинал Жоржо Маренго ажилладаг. Тэрбээр 2003 онд манай улсад томилогдон ирж ахлах санваартнаар ажиллаж байгаад 2020 онд  Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон байна. 

Олон улсын хэвлэлд түүний талаар “Пап Францис хамгийн залуу Кардинал Жоржо Мареног Монгол руу томилсон нь Монгол улсад ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм” гэжээ. 

Манай улсад 1,300 гаруй католик шашинтан байдаг юм. 

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг