Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Пап Францисыг дагалдан тус улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд тэргүүтэй 200-аад зочин иржээ

ikon.mn
2023 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Уг айлчлал манай оронд улс төр, эдийн засгаас гадна түүхэн ач холбогдолтойтой гэдгээрээ онцлог болох юм. 

800-аад жилийн өмнөөс захидлаар харилцаж ирсэн хоёр улсын харилцаанд түүхэндээ анх удаагаа хэрэгжиж байгаа уг өндөр түвшний айлчлалын хөтөлбөр олон сарын өмнөөс төлөвлөгдсөн. Тиймдээ ч айлчлалын баг өргөн бүрэлдэхүүнтэй ирээд байна.

Айлчлалаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг дагалдан тус улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд болон бусад ажлын албаны өндөр албан тушаалтнууд тэргүүтэй 200-аад зочин иржээ. 

Түүнчлэн айлчлалыг сурвалжлахаар олон улсын нийт 150-аад хэвлэл мэдээллийн ажилтан ирээд байгаа юм. 

Айлчлалыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Тэнгэр телевиз Монголоос гадна Итали, Англи хэлээр шууд дамжуулна. 

Сонирхуулахад Ватиканы нууц архивт Монгол хаадаас Пап нарт илгээсэн захидал эхээрээ  хадгалагдаж буй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс Ватиканы номын сангаас 1245-1302 онуудад Гүюг, Аргун, Газан хаан нарын харилцаж байсан 10 гаруй захидлын хуулбарыг авчээ. 

Тиймдээ ч энэ айлчлалаар Пап Францис гэнэтийн бэлэгтэй ирэх байх хэмээн холбогдох албаныхан хэлж байсан юм. 

Есдүгээр сарын 4-ний Даваа гарагт түүний айлчлал өндөрлөнө.  

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг