Цэцэрлэгийн бүртгэл дуусаж, наймдугаар сарын 21-25-ны хооронд хуваарилалт хийгдэж байгаа. Ах, дүү хоёрыг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан байна гэдэг ч юм уу асуудал гарсан. Өргөдөл гаргаад шийдүүлж болохыг БШУ-ны сайд мэдэгдээд буй.
Харин цэцэрлэгт явах багачуудын эхний гурван сард хэрэглэх сургалтын болон эрүүл ахуйн хувийн хэрэгслийн жагсаалт гарчээ.
Эцэг эх, асран хамгаалагчид доорх зүйлсийг бэлтгэн багшид нь хүлээлгэн өгөх юм байна. Хүүхдийн хэрэгслийг хэрхэн зарцуулсан талаар багш улирал бүр тайлагнах үүрэгтэй аж.
Хүүхдэд гарын шингэн саван тохирдоггүй бол хатуу саванг хэрэглүүлж болох юм байна. Үүнээс гадна шүдний оо нь дууссан бол эцэг эх, асран хамгаалагчид мэдэгдэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!