ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амарсайхан: Ноолуураар инновацлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг "Cashmere sneakers"-ээр дамжуулан дэлхий дахинд харуулахыг зорьсон

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 8 сарын 21
IKON.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ноолуураар цамц, өмд, малгай л урладаг хэмээх хэвшмэл ойлголтыг Говь брэнд эвдлээ. 

Тодруулбал, “ГОВЬ” ХК ноолууран гутал хэмээх шинэ бүтээгдэхүүнээ гаргаж, Монголын зах зээлд худалдаалж эхэлсэн бөгөөд тун удахгүй дэлхийн зах зээлд гаргах гэж байна.

ГОВЬ олон улсад монгол ноолуурын чансааг таниулж, дэлхийн хэрэглэгчдийн дунд загвар болон чанараараа гайхагдаж буй энэ цаг үед дахин нэг шинэ бүтээлийг гаргасан нь олныг гайхшируулаад буй билээ.

"Cashmere sneakers" нь агаарын солилцоог бүрэн хангадгаараа давуу талтай бөгөөд "амьсгалдаг гутал" ч гэж тодорхойлж болох аж.Говь ХК шинэ бүтээгдэхүүнийхээ кампанит ажлыг "Better for feet, Better for nature" буюу "Хөлд таатай, байгальд ээлтэй" сонголт гэх концепттой гаргахыг зорьсон болохыг онцоллоо. 

"Cashmere sneakers" нь хүйсгүй загвар бөгөөд эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсд тохиромжтой. Мөн амьдралын алхам бүрд зохицох сонголт байж чадна хэмээн ГОВЬ-ийн дизайны хамт олон тодотгож буй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ бүтээгдэхүүний талаар Говь ХК-ийн Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан хэлэхдээ "Говь ХК 1981 оноос хойш Дэлхийг монгол ноолуураар яаж гоёх эрхэм зорилго тавин ажиллаж байгаа. Бид сүүлийн 40 жилийн хугацаанд олон төрлийн барааг үйлдвэрлэж, бүтээж ирсэн. Жишээлбэл пальто, шаль, малгай, ороолт болон костюм пиджак гэх мэт. 2023 оны тухайд бид ноолууран гутал хэмээх шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ.

Монгол ноолуураар шинэлэг, инновацлаг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой гэдгийг дэлхий даяар харуулахыг зорьсон хэрэг.

Монголын зах зээлд ГОВЬ "Cashmere sneakers"-ээ наймдугаар сарын 21-ноос буюу өнөөдрөөс эхлэн ГОВЬ-ийн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн. Харин наймдугаар сарын 23-нд олон улсын зах зээлд танилцуулна. Ийнхүү есдүгээр сарын 1-нээс эхлэн гадаад зах зээлд буюу хойд Америк, Европ болон Азийн орнуудад худалдаанд гаргана.

Манай компанийн буюу Говь брэндийн зүгээс дараах гурван зүйлийг эрхэмлэдэг.

  1. Чанар
  2. Тогтвортой болон байгальд ээлтэй байдал
  3. Үнэ цэнэ" хэмээн ярилаа.

"Cashmere Sneakers"-ий давуу талаас дурдвал:

  • Ул нь "Green eva" буюу байгальд ээлтэй резин болон чихрийн нишингийг агуулж, үдээсийг 100% хөвөн даавуун материалаар урласан
  •  Түүнчлэн байгальд хор хөнөөл учруулахуй байх үүднээс үдээсний нүдийг уламжлалт металл горхи бус хатгамлаар шийдсэн. 
  •  "Cashmere Sneakers"-ийн дотор улавч нь нуураас дахин боловсруулсан 15%-ийн замгийг агуулсан эко материалаар хийгдсэн. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах төдийгүй чийг шингээх давуу талтай байна. 

Монголчууд өөрсдөө гутлаа урлаж эхэлснээр экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн сацуу уул уурхайн бус эдийн засгийг солонгоруулан дотооддоо үлэмж хэмжээний баялгийг бүтээх эх үйлийн жимийг тодотгож буй нэг хэрэг билээ. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.