ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Зөвхөн төрд бүртгэлтэй суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 50,000 орчим төгрөгөөр үйлдвэрлэдэг. Үүнээс хямд үнээр зам тээврийн салбарын 1,200 машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгон үйлдвэрлэж өгөх байгууллагатай хамтарч ажиллах юм байна.

Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Монгол Улсын хэмжээнд 1,700 орчим төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14,000 машин төрд бүртгэлтэй. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг.

Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй.

ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, ирэх долоо хоногт улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хамгийн хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол Даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна. Ингэснээр түлш, шатахууны зардал, замын түгжрэл багасаж, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд үр дүн гарна.

Улсын хэмжээнд зөвхөн төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болно. Үүнд орон нутагт байгаа төрийн байгууллагын машин хамрагдана" хэмээн ярилаа.

Тэрбээр тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын өнгийн талаар статистик мэдээллийг танилцуулав.

  1. Нийт иргэдийн автомашин, мотоцикл, чиргүүлийн улсын дугаар цагаан өнгийн дэвсгэртэй байгаа. Монгол Улсад 1.4 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Энэ жил улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн тооллогыг анх удаа явуулж, 204,000 гаруй машиныг бүртгэлээс хассан. Ингэснээр 1.2 сая машинтай болсон. Эдгээр машины улсын дугаарын өнгийг солихгүй.
  2. Дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн улсын дугаартай.
  3. Уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй.
  4. Улсын хэмжээнд 600 орчим эко буюу цахилгаан машины улсын дугаар ногоон өнгөтэй байна.
  5. Нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай. 

Ногоон, шар дэвсгэртэй улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэйг тодотголоо. 

"Цэнхэр өнгөтэй улсын дугаартай машинаар баар, ресторан, дэлгүүр хэсээд, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэсэн бол Төрийн хэмнэлтийн хуулиар хариуцлага тооцно. Нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрх олгохгүй

Тухай машин аль байгууллагынх болохыг QR код уншуулаад мэдэх боломжоор хангана" хэмээн салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
69
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.116] 2023/8/22
Hund surtaltai aysnuud chin yasan ih mashin undag ym huraaj aw
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.18] 2023/8/21
Бас нэг кастаа хөгжүүлж байгаа хэлбэр улам л тасраад байна даа [хориотой үг] нар
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.165] 2023/8/21
Түгжрэлтэй үед автобусны 1-р эгнээгээр явуулж, мөн бусад давуу байдлыг бий болгох гээд байвал ярихгүй шүү. Зарим их дээрэнгүй хандах гээд байдаг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.111] 2023/8/20
Unen bol zow l shiidel bna yadaj ard irged Baga buhimdnaa
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.189] 2023/8/20
Хажуугаар нь явж болохгүй гэвэл яаааг болно.
0 | 0 Хариулах
Дорж [106.102.11.6] 2023/8/20
Зөв
1 | 0 Хариулах
Дорж [106.102.11.6] 2023/8/20
Маш зөв юм хийж б га юм б на
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.196] 2023/8/20
Энэ гөлийсөн хулгайч овоо мөнгөн дээр буулаа да
1 | 0 Хариулах
Зочин [72.24.37.154] 2023/8/20
Иргэдээс яаж мөнгө авахаа л бодно
1 | 0 Хариулах
Зочин [83.254.6.192] 2023/8/20
Оновчтой шинийг санаачилчихсан юм шиг(дугаара сольдог гэдгийг мэддэггүймбхда) дугаар барьж ирээл хэвлэлийн хурал хийж,зургаа хаа сайгүй цацуулж нтр,ер нь сайд иймэрхүү хурал хийгээд бх ч гэждэ,(хэвлэлийн төлөөлөгч гэж бгаашдэ )хийх ажилгүй,юу хийхээ ч мэдэхгүй л харагдаж бна
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.69] 2023/8/19
Төрийн ажил их л цалгар удаан бх юм цэнхэр дэвсгэртэй болгоно гээд нэлээд дээр яригдсан өнөөдрийн байдлаар түргэн тусламжийн ганц нэг машин дугаараа солисон харагдана төрийнхөө дугаар солих дургүй бх юм даа хөөрхий
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.146] 2023/8/19
Мөнгө яаж үрэх яаж цавчих аргаа хайж олсон нь…
2 | 0 Хариулах
irgen [202.179.27.169] 2023/8/19
хяналтын камераар ямар дугаарын машин аль сургууль ресторанд ирээд байгааг тогтоож болно ш дээ. ЦАХИМ ХӨГЖИЛ хаачив аа
0 | 0 Хариулах
irgen [202.179.27.169] 2023/8/19
Өнгө өөрчлөөд машинд тус үгүй Төсөвийн мөнгө үр дүнгүй үрэх юм л юм бодоцгоох юм даа ДУРАКУУД
2 | 0 Хариулах
Новш [202.126.89.189] 2023/8/19
Энэ С.Бямбацогт чинь өөрөө улаан луйварчин, шуналын тулам, Ховдын бүх тендерийг хуу хамдаг хүнийн адаг штэ
5 | 2 Хариулах
Цайрцан луйварчид юмдаа [202.55.188.43] 2023/8/19
Хэний бизнес вэ??? 7400×50.000=370.000.000 Өөр зүйл хийлдээ та нар...
4 | 1 Хариулах
Бензин ашиглалтын зардал [139.5.216.207] 2023/8/19
Бензин шатахуунд нь наадахаас чинь илүү их юм явж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.252] 2023/8/18
Төрийн өмчит байгууллагуудыг бас оруулах хэрэгтэй. Татвар төлөгчид, өмчийн эзэд ряналт тавих ёстой доо.
6 | 0 Хариулах
Зочин. [166.199.172.77] 2023/8/19
УБТЗ,МИАТ,Эрдэнэт…..гээд
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.99] 2023/8/18
Аймаг сумдын Засаг дарга нар авгай хүүхдээ суулгачихаад хот руу тэнээд байдаг шүү
5 | 0 Хариулах
Зочин. [166.199.172.77] 2023/8/19
Аймгуудын ьөсвийн байгууллагуудын авто машинуудыг аймаг аймгаар нь ялгархаар дизайнтай болгочихвол бүр зүгээр юм биш үү ? Аль аймгийн машин хаана дэмийрч явааг нь хараад л мэдэхээр….
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.141] 2023/8/19
Аймгуудыг ялгах шаардлагагүй байхаа. Үсгээрээ ялгарна. Илүү зардал
5 | 0 Хариулах
зочин [66.181.180.250] 2023/8/18
Төрийн бусад машинууд яах юм. 14000 машинаас цөөхөнийг нь ялгаж байгаа нь ямар ёс үйлчилж байна.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2023/8/18
Хүүхэд хүргэж өгөх чөлөө олгоорой кк, хувийн унаагаар хүргэж өгчхөөд дараа нь гэрээсээ авахуулья
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.80] 2023/8/18
Ажилдаа хувийн унаагаараа ир, Ажлаа тараад хувийн унаагаараа харь малаа.
2 | 0 Хариулах
Дэмжигч [103.10.21.0] 2023/8/18
Иргэдийн хяналт тавихад их зөв алхам болжээ.Нөгөөдүүл нь албаны машинаар зугаалах гээд хуурамч дугаарын наймаа гаарах бол уу.
1 | 0 Хариулах
Хулгай ман [66.181.161.96] 2023/8/18
ЯМАР олон юмбээ
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.64] 2023/8/18
Naadah chin zov.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.159] 2023/8/18
Мөнгийг нь Бямбацогт та өөрөө гаргах уу. Төрийнхөн ард түмний мөнгөөр туйлдагаа болих хэрэгтэй😥
3 | 1 Хариулах
Зочин [139.5.216.207] 2023/8/19
Номерны мөнгөнөөс хэд дахин илүү их зардал бензинд нь явдаг байх
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.203] 2023/8/18
Энэпязда амьд байжээ? Дархны замаас хойш харагдахгүй болохоор нь үхсэн юм байх гэж бодож байлаа
3 | 0 Хариулах
Зочин [59.153.112.67] 2023/8/18
Зөв дө
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.13] 2023/8/18
Ямар сайхан мөнгө шаах арга вэ? Дараа нь маниусынхыг бас хальт шар болгоод, буцаад цагаан болгоод гэсээр идэж байтал сонгууль
4 | 2 Хариулах
Зочин. [166.199.172.77] 2023/8/18
Шведийн Вант улс шиг болмоор юм….Парламентын гишүүд нь,ЗГ-ын гишүүн сайдууд нь улсын унаа тэрэг унадаггүй,хувийнхаа мөнгөөр нийтийн тээврээр гэр ажлын хооронд зорчдог гэнэ дээ….шаардлагатай бол улсын машин унах нь унадаг гэхдээ дараа нь дэлгэрэнгүй тайлан тавьдаг гэнэ
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.242] 2023/8/18
маш зөв ажил эсэргүүцээд бөйгаа нөхөд өөрсдөө төрийн машин ундаг эсвэл зөв ажио хийчихлээ гэж боож үхэх гэдэг АНУсны тавиул АН чууд байх
0 | 7 Хариулах
Зочин. [166.199.172.77] 2023/8/18
Улсын унаа тэрэг бензин тосыг гамгүй үрэн таран хийж хүүхдээ сургуульд нь хүргэж авгайгаа шоппиндуулдаг МАН-ын авилгачид том жижиг түшмэлүүд өөрсдөө л эсэргүүцэж байгаа байлгүй дээ
5 | 0 Хариулах
Зочин [43.242.241.151] 2023/8/18
Дэмжиж байна. Бүгдэд нь GPS тавих хэрэгтэй.
3 | 0 Хариулах
emo [117.111.10.232] 2023/8/18
goy shu. ard tumen odoo hynalt tawih tsag ni bolson❤️
0 | 0 Хариулах
Наран [202.9.41.20] 2023/8/18
Уг нь яахав дээ.Санаа нь зөв ч сачий чинь хүрэхгүй бхөө.Баахан мөнгө үрээд хийдэг Нөгөө хэсэг бүлэг нөхөд нь номероо сольж унаад л байх болов уу.Хулгайчдын арга улам л нарийсах бх даа.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.227] 2023/8/18
Төрийн 7-8 мяэган машмны жагсаалт бн уу. Яасан их олон машин бэ
3 | 0 Хариулах
Hhe [202.126.89.117] 2023/8/18
Odoo bugdeeree Unguu solino gj zutgene de. Lam nar ni ulbar shar gel ekkek
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.182] 2023/8/18
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ ДӨНГӨЖ САЯ СОЛЬСОН ХАР ӨНГӨТЭЙ ДУГААРАА ЦЭНХЭР БОЛГОХ НЬ ДЭЭ. БАС Л ТӨСВИЙН МӨНГӨӨР …
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.93] 2023/8/18
Шаал даа тийм цөөхөн үү? Цэнхэр дугаар авахгүй арын хаалганы ажил бас гарах нь ээ
2 | 0 Хариулах
Эууб [202.55.188.39] 2023/8/18
Гишүүдийнхээ соль?. Чадахгүй бол хэрэггүй
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.87] 2023/8/18
Qr ni alga boltsiimuu
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.45] 2023/8/18
БИ 1 ХОС ДУГААРЫГ 4500 ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛЬЕ! АЖЛЫН 3 ХОНОГТ БАГТААЖ 8000 ДУГААР ГАРГАЖ ӨГНӨ!
6 | 2 Хариулах
t [202.126.89.164] 2023/8/18
тэг тэг. үүний дараа чинь зүйл ангийг нь ялыг чинь нэмээд өгий. улсын орлого нэмэгдэнэ.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.70] 2023/8/18
turiin ajild yawna uu huwidaa yawna uu gedgiig yalgaj salgah ni zuw
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.70] 2023/8/18
turiin mashinii ungiig solih ni todorhoi talgaatai bh ni zuw shuu
1 | 0 Хариулах
Unshigch [202.21.108.7] 2023/8/18
Huuchinaar bhad yu n bolohoo baitsiin bee. Boli
2 | 2 Хариулах
Unshigch [202.21.108.7] 2023/8/18
Hereggui yumand tosov bitgii zaraad baigaachee Said
2 | 2 Хариулах
Зочин [103.254.123.40] 2023/8/18
Ядаж байхад ямар ч олон машинтай юм бэ дээ пязда
8 | 0 Хариулах
зайлаа МАНин хулгайчаа [66.181.160.43] 2023/8/18
энэ хулгайчын бас нэг бизнес болохнээ новш гэж.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.107] 2023/8/18
QR кодтой тэрийг нь уншуулаад ямар байгууллагын машин гэдэг нь гарна гэсэн юу болов.
2 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/8/18
Ёстой сааж болох бүх аргаар сонгуулийн мөнгө босгож эхэллээдээ.
2 | 0 Хариулах
Зочин [58.84.143.8] 2023/8/18
Яг дунд нь MGL ч гэх шиг, энэ Англи Монгол хольж бичдэгээ болиул яадын??? Нэг бол дан Монголоороо бичих үгүй бол тэгээд дан Ангилиараа бичээч, гадагшаа явахад зориулж бичээд байгаа бол цаадуул чинь ч ойлгохгүй
2 | 0 Хариулах
засаг [59.153.113.29] 2023/8/18
Мэргэжсэн төрийн хулгайчууд номер солиод л хулгай луйвараа хийгээд явна биз хяндаг хуулийхан нь бүгд хулгайчууд юм чинь
1 | 0 Хариулах
зочин [202.9.46.124] 2023/8/18
Дугаарын хязгаарлалтад ордоггүй бас цагдаа нь харангуутаа зогсоохгүй явуулдаг жишиг тогтоох нээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.83] 2023/8/18
Дээр үед дипломат төлөөлөгчийн газрын машинууд ийм цэнхэр дэвсгэртэй байсан. Сүүлд улаан дэвсгэртэй болсон
1 | 0 Хариулах
За яаахавдэ... [139.5.218.170] 2023/8/18
ГЭСНЭЭС нээрээ сонгууль угтаж ухаан ордогоо л боличих хэрэгтэйшд.. 800/40=200 бараг л цагын дотор соличих юм биш ү !?
1 | 0 Хариулах
Abdul [66.181.191.237] 2023/8/18
Өөр мөнгө идэх юм олдохгүй байна уу? Хизданууд сонгуулийн мөнгөө хаанаас ч юунаас ч босгох юмдаа.
1 | 0 Хариулах
зочин [202.21.108.6] 2023/8/18
өөр хийх ажил алга уу? хайран мөнгө, энэ их илүүдээд байгаа мөнгөө үеийн далан, усан сан байгуулах ажилдаа зарцуулаач.
1 | 1 Хариулах