Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Авлигал хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг албадан буулгана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын дарга Д.Сумъяабазар барилга, газар зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, хэвлэлийн хурал зохион байгуулж байна.

Энэ үеэр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг нураана гэдгийг хэллээ.

Тэрбээр "Онцгой хамгаалалтын бүсэд буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байна.

Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлнэ.

Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгана.

Авлигал хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон" хэмээн хэллээ.

Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ гэв.

Гурван объектыг албадан буулгах тухай захирамжийн төслийг тэрбээр уншиж танилцууллаа.