ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Боинг 787-9 агаарын хөлөг 292 хүний суудалтай. Тасралтгүй 14,000 гаруй километр нисэх хүчин чадалтай"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МИАТ ТӨХК алсын зайд нислэг үйлдэх В787-9 агаарын хөлгөө өнөөдөр албан ёсоор хүлээн авч байна.

Уг агаарын хөлгөөр эхний ээлжид Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 

Агаарын хөлөг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Манай улс ирэх оны эхний хагаст АНУ руу шууд нислэг үйлддэг болно. Ингэснээр нислэгийн хугацаа 2-3 дахин буурах юм. Өөрөө хэлбэл АНУ руу одоо 36-48 цаг нисэж байгаа бол энэ 12 цаг нисээд ирэх боломжтой болох гэж байна. Мөн тасалбарын үнэ хоёр дахин буурна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түрээсийн үнэ сарын 800,000 орчим ам.доллар болно. Худалдан авах тохиолдолд 200 орчим сая ам.доллар болно. Ирэх оны гуравдугаар сард хоёр дахь агаарын хөлөг Монголд ирнэ.

45 улсын 100 гаруй чиглэлд нислэг үйлдэх боломжийг бид бүрдүүлээд байна" хэмээв.

Хубилай хаан агаарын хөлөг Хайкоу Мэйлин нисэх буудлаас дөрвөн цаг 40 минутын хугацаанд нисэж, Улаанбаатарт буусан юм. 

В787-9 агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал "Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК парк шинэчлэл хийж, үйлдвэрлэгдээд гурван жил болсон Боинг 787-9 агаарын хөлгийг түрээсийн гэрээгээр авч ашиглахаар боллоо. Энэхүү агаарын хөлөг нь орчин үеийн шинэлэг технологиудыг шингээсэн, инженерүүдийн төгс бүтээлийн нэг гэж хэлж болно. 

Нийт 292 хүний суудалтай. Тасралтгүй 14,000 гаруй километр нисэх хүчин чадалтай. Энэ онгоцоороо бид цаашид олон зорчигчийг зорьсон газарт нь тав тухтай хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. 

Уг агаарын хөлөгт дөрвөн багш нисгэгч, онгоцны дарга хоёр, хоёрдугаар нисгэгч тав бий. Бүгд АНУ-д онгоцны төрлийн сургалтад сууж, дараа нь Бангладеш улсад нислэг үйлдэн дадлагажсан. Өнөөдөр эх орондоо нислэг үйлдэхэд бүгд бэлэн болсон" гэлээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг