Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 6-16 насны охид аавтайгаа хамт "болзоо"-нд иржээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Аавуудын баярын өдөр" өнөөдөр тохиож байна. 

Уг баярыг угтан Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс "Аав, охины болзоо" өдөрлөгийг зохион байгуулжээ. 

Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 20 аав, 20 охиныг өдөрлөгт оролцуулсан байна. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээлэхдээ "Өдөрлөгт 6-16 насны охид аавтайгаа хамт оролцсон. Тэдний нэг өдрийн дурсамжийг бий болгох зорилгоор аав, охин болзоог зохион байгууллаа. 

Манай хэлтсээс олон улсын аавуудын өдрийг жил бүр өөр өөр онцлогтой явуулдаг.

Энэ жил ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан гэр бүл, хүүхдэдээ төдийлөн цаг зав гаргаж чадахгүй яваа найман аавыг урьж оролцуулсан. Тодруулбал цэрэг, цагдаа, онцгой байдлын найман алба хаагч, охидтойгоо ирсэн. 

Мөн "Аав, охины болзоо"-г зохион байгуулах талаар нээлттэй зар байршуулж, 12 иргэнийг оролцуулсан" гэлээ. 

Тус өдөрлөг хоёр цагийн хугацаанд 

  • Аав, охины тоглоом
  • Бяцхан тархины ажиллагаа
  • Сэтгэлийн бэлэг
  • Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо
  • Аав, охины бүжиг
  • Аав, охин хамтдаа дурсамж бүтээх самбар хөтөлбөрийн дагуу болжээ. 

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг