Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүй долоо худагт хүч үзсэн бөхчүүд, жуулчдын онцлох АГШНУУД

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Даншиг наадам-Хүрээ цам" наадам Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 

Тус наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь, шагайн харваа, цам харайх, бурхдын тахилга гэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдав. Энэ удаагийн "Даншиг наадам-Хүрээ цам" наадамд гадаад дотоодын олон жуулчин ирсэн бөгөөд 2,000 хүний суудалтай Хүй долоо худгийн төв цэнгэлдэх бүрэн дүүрсэн юм.

Ойролцоогоор 3,000 жуулчид ирсэн хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Үндэсний дээл хувцсаараа гоёсон монгол туургатан, алс холын Энэтхэг улсаас ирсэн лам нар, дотоодын наадамчин олон, гадаадын жуулчид тус наадмыг Хүй долоон худагт хоёр өдөр үзжээ.

Тус наадмын хүчит бөхийн барилдаан Өвөр Монгол, Буриад, Үндэсний бөх гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан юм. Өвөр Монголоос 18, Буриадаас гурван бөх ирж оролцсон. Энэ жил тус нутагт наадам их байсан учраас цөөхүүлхнээ ирлээ хэмээн бөхчүүд ярьж байв. 

Хоёр өдөр зохион байгуулагдсан Буриад 64, Өвөр Монгол 64, Үндэсний 256 бөхийн үр дүнг хүргэж байна. 

  • Үндэсний бөхийн барилдаанд улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ. Их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага С.Сүхбат нар шалгарав.
  • Өвөр Монгол бөхийн барилдаанд улсын өсөх идэр начин Э.Даш түрүүлж, улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Х.Батбаяр, ӨМӨЗО-ы бөх Б.Батжаргал нар шалгарлаа.
  • Буриад бөхийн барилдаанд аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Б.Гончигтавхай, аймгийн заан Г.Төрболд нар шалгарав.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг