“Монгол бөө түүний засал, уламжлалт анагаах ухаан” тусгай үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэгдсэн байна.
Тухайлан дурдвал Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэгдэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжин ламын хувцас хэрэглэл зэрэг болно.
Түүнчлэн Кембрижийн Их сургууль, Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Монгол судлалын төв болон Монголын Үндэсний музейн хамтарсан “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төсөл 2023 оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл явагдсан байна.
Энэхүү төсөл нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, мөн угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судлах зорилготой аж.
Ийнхүү үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!