ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/31-НД НИЙТЛЭГДСЭН
Маргаашаас эхлэн шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны хуванцар савыг хүлээн авна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны сав зэргийг хуванцар дахин боловсруулах "Ти Эм Эл" үйлдвэр хүлээн авахаар болжээ.
Тиймээс аялагчдыг Улаанбаатар хотоос гарах болон орохдоо ундаа усны саваа өгөөд, байгаль дэлхийдээ хоггүй аялахыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Хуванцар хүлээн авах ажил маргаашаас эхлэн наймдугаар сарыг дуусах хүртэл үргэлжлэх аж.
Хуванцар хүлээн авах байршил:
📍Баруунтуруун
📍Эмээлт
📍Түрэгний гүүр
📍Налайх- Тэрэлж
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
