Монголын гал голомт Түшээт хан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.
Наадмын үеэр "Төв түмний гоёл-2023” арга хэмжээ болж, 26 сумын 700 гаруй иргэн оролцож шилдгүүдээ тодруулсан бол хязаалан, шүдлэн, сонгомол морьд уралдаж, хүчит бөхчүүд барилдан, 350 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцов.
Төв аймагчууд мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хөгжлийг манлайлж, улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болон хөгжиж түүхт 100 жилийн ойтойгоо золгожээ.
Цаашид Эдийн засгийн чөлөөт бүс, Богд хан төмөр зам, Шинэ Зуунмод хот байгуулах зэрэг аймгийн эдийн засгийг тэтгэсэн бүтээн байгуулалтуудыг өрнүүлэн, хөгжлийн алтан боломж дээрээс шинэ зууны хөгжлөө ийнхүү эхлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|