Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Өнөөдрийн цаг агаарын төлөв:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +19....+24 градус,
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус,
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг,
Дорнод –Дарьгангын тал нутгаар +27....+32 градус,
Бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Багануур орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Долдугаар сарын 26-наас 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!