Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусжээ.
Ингээд зургаадугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан уг хэрэгт:
- Яллагдагч "Ч"-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
- Яллагдагч "Г"-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
- Яллагдагч "Б"-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/
- Яллагдагч "М"-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!