Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хурдан даагануудын барианд орж буй агшин

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо.

Энэ жилийн наадамд уралдахаар 242 даага бүртгүүлжээ. Үүнээс 113 нь гарааны зурхайд гарч, 95 нь хасагдсан тухай Хурдан морины салбар хорооноос мэдээлсэн. 

Наадмаар зургаан насны морьд уралдахад 10 орчим хүүхэд унасан байна. Гэхдээ бэртэл гэмтэл аваагүй, нэг хүүхэд зөөлөн эдээ гэмтээсэн хэмээн тус хорооноос мөн мэдэгдэв. 

Үндэсний их баяр наадмаа зорин нутаг нутгаас ирсэн хурдан дааганууд 11 километрт уралдаж, шандсаа сорьсноос түрүү магнайд есөн настай С.Өлзийхүүгийн унасан Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага орсон. Харин найман настай Т.Тэмүүлэнгийн унасан Ховд аймгийн Булган сумын Х.Хас-Эрдэнийн зээрд халзан энэ жилийн баян ходоод боллоо.

Хурдан даагануудын барианд орох агшныг хүргэж байна.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг