Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа болж дууслаа.
Энэ даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуягт өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Г.Ганхуяг улсын харцага цолын болзол хангав.
Ховд аймгийн арслан Г.Ганхуяг нь дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг давсан юм. Түүнийг долоогийн даваанд улсын аварга О.Хангай амлан авав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!