Хүй долоон худагт өнөөдөр Соёолон насны морьдын уралдаан боллоо.
Нас насны морьдын уралдаанаас хамгийн олон үзэгч цугладаг нь энэ насны уралдаан байдаг билээ. Учир нь соёолон насны морьдыг монгол түмэн хамгийн хурдан, хүчтэй гэж үзэн тоосонд нь даруулж, хөлсөнд нь хүрснээр хийморь сэргэдэг гэж бэлгэшээдэг.
Төрийн их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 нь уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ төрийн наадамдаа түрүү магнайд хурдалсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!