Үндэсний их баяр наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 11-ний орой Улаанбаатарын үдэш шоу тоглолт Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Уг шоу тоглолтод энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Хурд хамтлаг үе үеийн хит дуунуудаасаа үзэгч олондоо хүргэсэн. Мөн саяхан Төрийн соёрхол хүртээд буй Цэргийн бодол дуугаа сонордуулсан нь наадамчдын сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
Түүнчлэн Чоно хамтлаг болон дуучин Б.Агиймаа, И.Мишээл зэрэг уран бүтээлчид зорин ирсэн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаав.
Энэхүү шоуны үеэр аюулгүй байдлын хамгаалалтад цагдаагийн 130 орчим алба хаагч ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!