Төв цэнгэлдэх хүрээлэнд 280 гаруй иргэн, аж ахуйн нэгж хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээлээд буй.
Манай сурвалжлагчийн мэдээлснээр төв цэнгэлдэхэд наадмын хуушуур 2,500 төгрөгийн үнэтэй, дараалал ихтэй байгаа аж. Үүнээс гадна монгол үндэсний хувцас болон хүүхдийн тоглоом, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг хүнсний бус худалдаа дэлгэгджээ.
Түүнчлэн долдугаар сарын 10-ны байдлаар АНУ-аас 132, Казахстанаас 241, БНСУ-аас 809, БНХАУ-аас 384, ОХУ 498, Франц 69, Итали 10, Австралиас 36 гээд нийт 52 улсаас 2,641 жуулчин Монгол Улсыг зорин ирсэн байна.
Наадмаар ариун цэврийн байгууламж дутагдалтай байдаг нь шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж, 200 гаруй суултуур байршуулсан. Халдваргүйжүүлэлт болон ариун цэврийн байдалд нь 47 байцаагч, мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Өлзийбаяр хэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!