Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдлаа.
Энэ талаар наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагч Б.Анар "Наадам гэдэг Монголын ард түмний энергийн төвлөрөл юм. Нэг өдөр, нэг цаг үед монголын ард түмэн эвлэлдэн нэгддэгийг харуулахыг хичээсэн.
Есөн өрлөгөөр эв нэгдлийг илэрхийлсэн. Дуучдын уран бүтээл шинэ бөгөөд мөн эв нэгдлийг илэрхийлсэн.
Залуу уран бүтээлчид наадмын нээлтэд хамрагдлаа. Үндэсний өв соёл биднийг дэлхийд гаргадаг гэдгийг харуулах зорилготой.
Наадмын нээлтэд монгол морийг түлхүү оруулсан. Наадмын бэлтгэл ажил тавдугаар сарын эхээр эхэлсэн. Тухайлбал дууны сонголт, тайз зэрэг бэлтгэл байв. Уран бүтээлчид иргэдийг сайхан наадуулахыг хичээлээ. Наадамчин олон бидний бүтээлийг дүгнэх байх" гэв.
Үндэсний их баяр наадмын нээлтийн үзүүлбэрийг орчин үеийн урлагийг уламжлалт ахуйтайгаа хослуулахыг зорьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!