Тулгар төрийн 2,232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 512 бөх хүчээ сорьж байна.
Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан зүүн талын тэргүүн магнайг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр баруун талын тэргүүн магнайг Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь нараар манлайлуулан эхэллээ.
Ингэснээр Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, О.Хангай нарын аварга цолтой зургаан бөх зодоглож байна.
Хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр явагдаж дуусна. Маргааш 09:00 цагаас хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ.
Харин улсын аварга Ч.Санжаадамба энэ жилийн наадмын барилдаанд зодоглосонгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!