ФОТО: Төв талбайд болсон төрийн хүндэтгэлийн тоглолт
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт Нийслэлийн Соёлын төв өргөөнд болон Д.Сүхбаатарын талбайд өчигдөр орой боллоо.
Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров ажиллажээ.
Энэ жилийн тоглолт “Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг илтгэсэн найруулгатайгаараа онцлог болов.
Төрийн хүндэтгэлийн концертийн гэрэл зургуудаас хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
