ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батдөлд 12 жилийн хорих ял оноолоо

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Цагдаагийн Ерөнхий Газар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг  долдугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. 

Шүүгдэгч С.Батдөлийг дараах гэмт хэргүүдэд гэмт буруутайд тооцжээ. 

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
  • шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял тус оноожээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Батдөлд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 7 жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.


Шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж нийтдээ нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 5 жилийн хугацаагаар, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон байна. 

Шүүгдэгч Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,

  • Р.Дашбилэгийг 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял,
  • Д.Адъяацэрэн, Р.Эрдэнэхүү нарыг тус тус 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял,
  • Б.Энхмандахыг 11,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,500,000 төгрөгөөр торгох ял,
  • Ж.Багамонголыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ. 
Эд мөрийн баримтаар хураагдсан 9,390 ширхэг юань буюу 274,287,000 төгрөг, 16,363 ширхэг ам, доллар буюу 5,431,297,683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198,006,000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 1,425,370,000 төгрөг нийт 7,328,960,683 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. 

 

Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
59
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МАН ӨВГӨН [66.181.191.178] 2023/12/15
Бүх хөрөнгийг хураагаачээ дээрээс нь
0 | 0 Хариулах
Талын чоно [203.23.49.130] 2023/7/8
Ял нь бага бн.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.89] 2023/7/8
12 жил хорих биш, 1ш сум духанд нь зоох байсан юм.
0 | 0 Хариулах
мөнх [192.82.78.157] 2023/7/8
хураагдсан мөнгө хаачдаг бол
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/7/7
Өөр хүмүүс илэрдэгүйн сонин. Шагаж алга лэрхй анц хүнтэйгээ эхлээд дуусгалаа.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.244] 2023/7/7
Бүх хөрөнгийг бас хурааж улсын орлого болго
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.161] 2023/7/7
Сайн ял өгчээ бүх авлигчийг ингэж ялла ингэвэл авлига устана хаувисын хураасан юмуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.196] 2023/7/7
нэг ч гэсэн монгол хүн сайхан амьдраг л дээ ясан хүний мууд дуртай новшнууд вэ арай л чанга ял өгсөн байна. авсан хахуулийн мөнгийн хураагаад суллах хэрэгтэй!
0 | 8 Хариулах
Зочин [202.126.89.93] 2023/7/7
Албан тушаалын хэрэгиэй тэмцэхдээ ганц нэгээр туг тахисхийгээд л өнгөрөөсөн болоод байвал ямар ч үр дүн гарахгүй ээ. Хөгжлийн банкны хэргийг харчих ихэнхийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгоод үлдсэн ганц нэгт нь жаахан торгууль тавиад л болоо
2 | 0 Хариулах
Иргэн [103.161.242.68] 2023/7/7
Өлөн банди тэндээ батмаа болоорой чи
1 | 0 Хариулах
Зочин [192.82.75.47] 2023/7/8
Бандидуулах байлгуй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.78] 2023/7/7
Болдог бол илүү ч ял өгөх юмсан
7 | 0 Хариулах
Irgen [202.9.46.197] 2023/7/7
Deed shuuh deer ochood yaliig ni heregsehgui bolgochihno biz. Maniusiigaa yaj mallahaa ed nar chin sain medne shd
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.202] 2023/7/7
Ашгүйдээ муусайн амьтдын хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоод улс орныг хөгжүүлэх, хохирсон иргэдэд нөхөн төлбөр болгож өгвөл ч.
3 | 0 Хариулах
Gok [202.126.89.32] 2023/7/7
Erdenet uildver hurgan darga nariig shalgah heregtei neg gazar nuutsan l baigaa
1 | 0 Хариулах
Зочин [202.131.241.222] 2023/7/7
Төрд ороод баяжна гэж бодсон хулгаруудыг хайрлахгүй шийтгэж байхгүй бол нийтээрээ горыг нь амсаж өчигдрийн үер байтугай юм үзнэ
5 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/7/7
8 ямаа = 200.000 * 8 = 1.600.000 = 2 жилийн ял. Гэтэл зөвхөн мэдэгдсэн нь 7,3 тэр бум төгрөг улсаас завшсан этгээд 12 хон жилүү тэ. Хошин шогын шүүх тогтолцоо зайлаасай.
7 | 1 Хариулах
ЗОЧИН [103.57.95.232] 2023/7/7
МОНГОЛД БҮХ САЛБАРТ ХУЛГАЙ НҮҮРЛЭСЭН БАЙНА. ИЙМЭРХҮҮ АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ЯАХАВ ШИЙДЭГДЭЭД БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА. ХАРИН НАМ УЛС ТӨРЧДИЙН ХУЛГАЙ АРАЙ ӨӨР ТҮВШИНД БАЙНА ШҮҮ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ШИЙДЭГДЭНЭ ГЭВЭЛ ОДООГИЙН НӨХЦӨЛД БОЛОМЖГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА.
1 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/7/7
сайн бандидуул
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.23] 2023/7/7
Монголын хөгжилд орос хятад огт саад болоогүй, иймэрхүү дотоодын авилгачид урвагчид монголын хөгжилд саад болж байна.
12 | 1 Хариулах
Зочин [192.82.73.118] 2023/7/7
МАН-ын хулгайч нар. АН-ын хулгайч нар. Гэхдээ АН-с Баярцогт, Эрдэнээс өөр хулгайч нар бну?
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.202] 2023/7/7
Үнэн
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.19] 2023/7/7
ХАМГИЙН ГОЛ НЬ ЦААНА НЬ ХЭН БАЙСАН, ХЭНИЙ МӨНГӨ БАЙСАН ТУХАЙ ЮУЧ ЯРИХГҮЙ ЮМ. БАТДӨЛ ГЭХ ЭНЭ ГОДГОНОСОН ЗАЛУУ ИНГЭЖ БАЯЖАХГҮЙГЭЭ
21 | 0 Хариулах
Зочин [64.119.24.192] 2023/7/7
Тийшдээ, даргынхаа тэндээс очоод тэрийг аваадах, тийм утас залгана тэрэнтэй уулзаадах гэснийг хийсээр. Тэхдээ тийм ч бай хохь нь. Тэр дарга нь зовлогдоо живж үхээрэй
4 | 1 Хариулах
ЗОЧИН [103.57.95.232] 2023/7/7
ЭНЭ НӨХРИЙН ХЭРЭГ ЦААШАА ОЛОН ХҮНИЙГ ЧИРЭХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ХУДЛАА БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. НӨХДҮҮД АРД НЬ ЧИМЭЭГҮЙ ҮЛДЧИХЛЭЭ.
7 | 1 Хариулах