Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж буй.
Өнөөдөр Улаанбаатар хотод 14 градус байгаа ба үргэлжилсэн бороо орж байна.
Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг явган зорчигч руу ус цацахгүй явахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулаад буй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!