ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мишигдорж: Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга өөрийн цахим хуудсаараа лайв хийж, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны адуу авчирсан, малчин иргэдийг машинаараа хөөж мөргөж байна гэсэн агуулгатай мэдээлэл тавьсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь мөрдөн ажиллагаа явуулж, зургаадугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ыг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 20.16, 13.14-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг зургаадугаар сарын 26-нд прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргадаг.

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.184] 2023/6/30
Зөвшөөрөлгүй мал эмнэлнийн гарал үүсэлийн ыичиггүй халдварт өвчнөөс эрсдэлтэй бүсээс мал тууварласан бол тухайн малыг төхөөрбх журамтай.Энэ журмыг эхлээд хэрэгжүүэх шааодлагатай.Зөвхөн Чинбатыг танхайрснаар шийтгээд өнгөрвөл учир дутагдалтай.Мал дураараа тууварладаг асуудлыг л цаашдаа зохицуулах ёстой.Үүнээс болж үр дагавар асар их.Хөрөнгө санхүүгийн хохирол ,хүнсний аюулгүй байдал гжд
0 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.172.64] 2023/6/29
Мань мэт нь машинаараа хүн элдэж хөөж алахаас наагуур тоглосон бол өдийд шоронгийн мухарт л хэвтэж байгаа даа….
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.118] 2023/6/29
юм юм л үзэх юм аа. хүүхдүүдээ сайд, ИХ гишүүн болгодог боллоо, улныхан гэж нэрлэдэг боллоо ард түмнээ, машинаар дайрчихдаг боллоо санаатай ба санамсаргүйгээр. санаатайгаар дайрна гэж элддэг боллоо. тэгээд уучлалт гуйх нь байтугай мал руу минь халдвал амьтай чинь ярина гээд заналхийлж ч байх шиг. вагон вагоноор алтныхаа араас нүүрсээ гаргаад авилгагчид нь идчихдэг боллоо. ИХн гишүүн эмэгтэй хүүхдээ боож унагадгийг хардаг л юм байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.233] 2023/6/29
Юу вэ, прокурор чинь материал дутуу гээд мөрдөн байцаалтанд буцаасан юм биш үү? Хэн нь худлаа яриад байна аа?
0 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.91.71] 2023/6/29
ГАДНЫ ОЛОН АЯЛАГЧ НАР МОНГОЛД ИРДЭГ. УУЛЗААД ЯРИЛЦААД ҮЗЭХЭД МОНГОЛЫН БАЯЧУУДААС ИЛҮҮ ХӨРӨНГӨТЭЙ ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮС БАЙХ ЖИШЭЭТЭЙ. ИХ Л ЭНГИЙН ХУВЦАСЛАДАГ ДАРУУХАН ХҮМҮҮС БАЙНА. ХҮНТЭЙ ЯЛГАЖ ХАРЬЦДАГГҮЙ. ХАРИН МАНАЙ МОНГОЛЫН БАЯН ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД НИЙТЭЭРЭЭ Л НЭГ ТИЙМ ОНГИРОО САГСУУ ХҮНИЙГ ИХ ДЭЭРЭЛХЭЖ ХАРЬЦДАГ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БАЙНА. БОЛОВСРОЛТОЙ БАЯН МОНГОЛД ХОВОР ЮМ ОО. ИХЭНХИ НЬ УУЛ УУРХАЙ ГАЗРЫН НАЙМАА УЛС ТӨРӨӨС БАЯЖСАН ХҮМҮҮС БАЙНА МОНГОЛД. ГАРГАЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ НЬ НЭГ ИЙМЭРХҮҮ.
4 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.172.64] 2023/6/29
Өсөхийн өлөн….соц үед унах унаа машин бүү хэл олигтойхон гутал ч үгүй,өглөө оройдоо автобусанд алалцаж явсан хүмүүс гэнэт сул аргаар мөнгөжихөөрөө ийм ааш гаргаж байгаа юм
1 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.91.71] 2023/6/29
ТА БҮГД САНАЖ БАЙГАА БАЙХ. МАРАЛМАА ГЭЖ ХҮҮХЭН 7 МАШИН МӨРГӨӨД 1 ХҮҮХЭД МӨРГӨСӨН. АВСАН ЯЛ НЬ ЮУ БАЙЛАА ДА. МАШИН БАРИХ ЭРХГҮЙ ХҮНИЙ ЭРХИЙГ НЬ ХАСААД 2 ЖИЛ ГАРАХ ЭРХИЙГ НЬ ХАССАН ЯЛ ӨГСӨН ДӨ. ҮҮНИЙГЭЭ ЯЛ ГЭЭД БАЙГАА ШҮҮ. ОДОО ЭНЭ ХЭРЭГ ЯАЖ ШИЙДЭГДЭХИЙГ ВАНГА ШИГ ХЭЛЬЕ. ХОХИРОГЧ ГЭДЭГ ТАЛ НЬ МӨРГҮҮЛСЭН НӨХДҮҮДТЭЙ ТОХИРОЛЦНОО ХЭДЭН ТӨГРӨГӨӨР. ТЭГЭЭД ӨГӨХ ЯЛ НЬ ТЭДЭН САР ЗОРЧИХ ЭРХИЙГ НЬ ХАСЛАА МАШИН БАРИХ ЭРХИЙГ НЬ НЭГ ЖИЛ ХАСЛАА ГЭНЭ. ТЭГЭЭД БОЛОО. ЯЛЫГ НЬ ӨГЧИХСӨН ХЭРЭГ ШИЙДЭГДСЭН ГЭЭД ДУУСАА.
3 | 0 Хариулах
irgen [202.9.47.12] 2023/6/29
Shuugch ni hahuuli avaal buruugui gene biz
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.24] 2023/6/29
Bayan hund huuli uilchilmeer baina.
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.227] 2023/6/29
прокурор Чинбатаас авилга авчихсан тэгээд яач чадахгүй мартагнуулах гээл байж байгаа ялзарсан шүүх прокурор цагдаатай улсаас шударга ёс шаардаад хэрэг байна уу дараагийн тэмцэлээ бодсон дээр байхаа сонгуулиар үндсээр нь нэг солиж шалгаж буруу зөвийн олж болох юм тэтгэвэр нэмээл саналаа авах байх даа манай тэтгэвэрийхэн 30 гаран жил хулхдуулсан 2 намдаа өгөөл үр хүүхэд ач зээ нарынхаа ирээдүйг баллаж байна даа
6 | 0 Хариулах