Монгол орны хамгийн цэнгэг устай, гүн нуур бол Хөвсгөл нуур. Хөвсгөл нуурт 20 аж ахуйн нэгж, байгууллага, 36 иргэний нийт 94 тээврийн хэрэгсэл буюу дарвуулт онгоц, завь байдаг байна.
Хөвсгөл нуурт далайн тээврийн хөвөлтийн хугацааг жил бүрийн зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлдэг аж.
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын албанаас усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг жил бүр зохион байгуулдаг байна. Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зургаадугаар сарын 17-ноос техникийн хяналтын үзлэгийг эхлүүлжээ.
Ташрамд дурдахад Хөвсгөл нуурын эрэг орчмын жуулчны бааз болон амралтын газруудад байрлахад зэрэглэлээсээ шалтгаалаад нэг хоногийн 180,000-600,000 төгрөгийн үнэтэй байгаа юм байна.
2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сумаас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна./Гэрэл зургийг Д.Занданбат mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!