"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа хөөж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас товч мэдээлэл өглөө.
ЦЕГ-аас "2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна" гэх дуудлага, мэдээлэл иргэнээс ирсэн.
Энэ дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг руу аймгийн төвөөс Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!