Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Цагаан хаалга" цогцолбор хотхонд орон сууц захиалсан иргэд Төрийн ордны гадна суулт зарлалаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Д.Зоригтбаатар захиралтай "Бүрэн өргөө" ХХК Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах "Цагаан хаалга" цогцолбор хотхоныг 2018 онд барьж эхэлжээ. 

"Цагаан хаалга" цогцолбор хотхоны барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа учир захиалагчид орон сууцандаа орж чадахгүй 1-4 жил болж байгаа аж. Тус хотхоны захиалагчид өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох албаны байгууллагуудад хандсан байна. 

Гэвч "Цагаан хаалга" цогцолбор хотхоны дутуу гүйцэтгэлтэй барилгын ажлыг зохицуулахаар томилогдсон ажлын хэсэг татан буугджээ. Иймд орон сууц захиалагч иргэд эрх ашгаа хамгаалуулахаар өнөөдөр Төрийн ордны гадна суулт зарлаж байна. 

Тус хотхоны орон сууц захиалагч иргэд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-ын үүдэнд суулт мөн суулт зарлаж, зургаадугаар сарын 12-н буюу суултын гурав дахь өдрөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан үүсээд буй нөхцөл байдлыг ярьж байв.

Тэрбээр "Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах "Цагаан хаалга" цогцолбор хотхон 2018 онд захиалга авч байсан. Захиалагч нар төлбөрөө бүрэн төлөөд дууссан. Төрийн байгууллага тус төсөлтэй холбоотой 12 субъектэд зөвшөөрөл өгөхдөө анхаарал тавиад явсан бол бид хохирохгүй. Одоо ямар ч хариуцах эзэн алга. Иргэд төрийн байгууллагад итгээд хувийн хэвшилтэй гэрээ хийсэн. 500 гаруй өрх, 4,000 иргэн хохирчхоод байхад ямар ч дарга ирж анхааралдаа авсангүй. 

Барилгын ажил гүйцэтгэгч компанийн захирал Д.Зоригтбаатар цар тахалтай холбоотой төсөл дуусаагүй гэсэн хариуг өгсөн. Энэ төсөл 2019 онд дуусах ёстой байсан. Зөвхөн иргэд биш барилгын салбарын хүмүүс давхар хохирчхоод байна. Гаднын туршлагаас харахад иймэрхүү асуудлыг гурван өдрийн турш шийддэг. Бид улсдаа хандаад хоёр сар болж байна. Би анх захилга өгөхдөө "Бүрэн Өргөө" ХХК-ийн Хангарди пропертистэй гэрээ хийсэн" хэмээн ярьж байсан юм.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг