Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 12-ны Даваа гарагаас халуун ус хязгаарлагдах байршлууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод дулааны төв шугамын засварын ажил үргэлжилж байна. Ирэх Даваа гарагаас эхлэн дараах байршлуудад дулааны шугамын шинэчлэл, засварын ажил хийгдэхийг "УБДС" ТӨХК мэдэгдлээ.

2023 оны зургаадугаар сарын 12-26-нд 14 хоногийн хугацаанд:

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
  • Түндэмүн саун
  • Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим
  • Хуучин тээврийн товчоо
  • 5 дугаар хороолол
  • Хотын төв 40, 50 мянгат
  • Баруун дөрвөн зам орчим
  • Хонхорын 7 дугаар байр орчмын хэрэглэгчийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх юм байна.

Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг гэдэгт ямар хороолол, хотхон хамаарахыг "УБДС" ТӨХК-аас тодруулахад "Замын урд хэсэг буюу Баянгол дүүргийн "Барс-2" захаас Саппорогийн уулзвар хүртэл "Эрин" хороолол, 10 дугаар хорооллын "Голден парк" 1, 2 хотхон, "Гермес" худалдааны төвийн хажуугийн Материал импексийн орон сууц, Төмөр замын эмнэлэг орчимд зогсолт хийгдэнэ.

Дулааны шугамын засварыг шөнийн бригад гарч хийж байгаа болохоор хэрэглэгчдийн халуун усыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө холбож байгаа"-г хэллээ.

Зургаадугаар сарын 12-ноос дулааны шугамын засвар хийх байршлуудыг ЭНД дарж газрын зургаас харах боломжтой.