ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сараас эхлэн Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэхээр тохирлоо

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гадаад Харилцааны Яам

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов.

Хуралдааны үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Талууд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, соёлын өдөр, эрдэмтэн судлаачдын онлайн дугуй ширээний хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиров.

Түүнчлэн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо.

зураг
 
Гадаад Харилцааны Яам

Монгол, Тайландын худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг өнгөрсөн 2022 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг талууд тэмдэглээд тус хорооны II хуралдааныг 2024 онд зохион байгуулахаар тохиролцсон байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан

  • Монгол орныг Тайландын иргэдэд сурталчлан таниулах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулах,
  • Тайландын туроператорын төлөөллийг Монголд айлчлуулах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах,
  • Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгийг энэ оны зургаадугаар сараас эхлэн үйлдэх,
  • Тайландын Худалдааны яамнаас зохион байгуулдаг Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан томоохон үзэсгэлэн, худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.

Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өрнүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах монголын талын саналыг тайландын тал дэмжиж буйгаа тэмдэглэлээ.

Монголын тал Тайландын Хаант Улсын Эрхэмсэг гүнж Чулабхорн-ыг Монгол Улсад хүлээн авахдаа баяртай буйгаа илэрхийлэв.

Хуралдаан найрсаг уур амьсгалд, ажил хэрэгч, үр бүтээлтэй болж өндөрлөсөн бөгөөд талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит III хуралдааныг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
kkkk [202.126.88.82] 2023/6/4
Монголд аяларад хамгиын хэцүү юм бол 00 шүү өмдөндөө юмаа савируулсан нүд нь бүлтэгнэсэн гадныхан хэл мэдэхгүй хөтөч санаатай юм рүү харан ёололдохыг харж явлаа тэрийгээ шийдэхгүй сая жуулчин авна гэж донгосно дээрээс нь үзүүлэх пм ч тун маруухан да ичиж үхмээр! түүний оронд сайхан монгол ахуйгаа цэвэрхэн жорлонтой орчинд мал идээтэй үзшүлбэл аштай пюу еэ бүү үзэгд! айж бас зовж бн шү монголын өмнөөс!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.111] 2023/6/3
Тайланд бол манайхтай харьцуулшгүй өндөр хөгжилтэй, хүн ам олонтой, иргэд нь хөдөлмөрч, аядуу зөөлөн ааштай, хүнд үйлчилж сурсан, мундаг ард түмэндээ!!
2 | 0 Хариулах
Зочин [150.129.141.6] 2023/6/3
Энэ Байгаль орчны сайд өөрөө огт оролцоогүй шууд нислэгийн ажлыг яаж ингэж ичихгүй ПР хийдэг байнаа. Нислэг үйлдэх ажлыг аль 3 сараас эхлээд зохион байгуулаад явж байгаашд. Сайхан худлаа поп гар. Өөрөө дөнгөж Тайландад уржигдар очингуутаа нислэг үйлдэгдэх гэж байгааг мэдсэн гэж байгаа
2 | 0 Хариулах
И [202.126.90.87] 2023/6/3
Тайнууд манайд ирж харагдаач. Харин манайхан л тийшээ цувна. Монголд зочлох жил гэж зарласнаас гадаадад аялах жил гээгүй дээ хөлдүү Бат-Эрдэнээ!
3 | 0 Хариулах
зочин [103.229.121.188] 2023/6/3
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ингэж л ашиглаж, олон л улстай шууд нислэгтэй болох хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.110] 2023/6/2
Манайхаас олон л орон руу шууд нисэж байвал сайн шүү. Тайланд бол юм хямд, дэд бүтэц сайтай, Монголоос хамаагүй хөгжилтэй орон. Доор нэг сэтгэцийн өвчтэй ояа ороод ирчихсэн муулж өгч байна. Орос л биш бол бүх юмыг муулна. Гэтэл Орос бол эрх чөлөөтэй, аюулгүй орон биш шүү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.152] 2023/6/2
МОНГОЛООС ХАМААГҮЙ ХӨГЖСӨН, ӨНДӨР УЛС. ИРГЭД НЬ Ч МОЯА НАР ШИГ ЯМААН ОМОГТОЙ БИШ, ТАЙВАН АМГАЛАН ХҮМҮҮС. СҮҮЛИЙН ҮЕД ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГО САЙН ЯВУУЛЖ БАЙГАА УЧРААС ГУНШАА ХЭЛИЙГ НЬ СОНИРХОГЧДЫН ТОО ЭРС НЭМЭГДЭЖ БАЙГАА.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.139] 2023/6/2
Садар самууны нутаг даа манайхан болгоомжтой
1 | 9 Хариулах
kkk [202.126.89.240] 2023/6/2
өнгөц талаасаө тмйм харагдавч нидэр дээрээ шал өөр айхтар улс хөгжил ч сайн явагдаж бга
3 | 0 Хариулах
Zochin [192.82.87.159] 2023/6/3
Sadargui uls hot aimag ail hotol gej bn uu? Bhgui ni tgd goyo uu?
1 | 0 Хариулах
kkkk [202.126.88.82] 2023/6/4
санхүү өгнө авна дээр юун тайланд байтугаыг дагуулахгүй ёадар эмс охид хэдэн мянгаараа бн шүү ккк
0 | 0 Хариулах