ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/01-НД НИЙТЛЭГДСЭН
Улаанбаатар хотод 9,384 ихэр хүүхэд өсөн торниж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн талаарх зарим тоон мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас хүргэв.
Улаанбаатар хотод 525,282 хүүхэд өсөн торниж байна. Нийслэл хотод амьдарч буй нийт хүүхдийн
- 268,871 буюу 51 хувь нь эрэгтэй
- 256,411 буюу 49 хувь нь эмэгтэй байгаа юм.
Түүнчлэн Улаанбаатар хотод нийт 9,384 ихэр хүүхэд байна. Тэдгээр хүүхдийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
